Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон “Россия Тур Москва супер финал” тэмцээнд амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд өрсөлдсөн Эрэгтэйчүүдийн:
-60кг ОУХМ Б.Сүхбат Алтан медаль
ОУХМ Э.Ариунболд хүрэл медаль
-73кг ОУХМ Б.Эрдэнэбаяр хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн
-48кг ОУХМ Ж.Анударь хүрэл медаль
-52кг М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль
-57кг ОУХМ Л.Сосорбарам алтан медаль
+78кг ОУХМ А.Адьяасүрэн хүрэл медаль тус тус хүртсэн амжилттайгаар өндөрлүүллээ.