Лейкерсийн спорт судлаачид болон үзэгч, дэмжигчидийн нэлээдгүй их хувь нь Леброн, АД нарыг сольж явуулаад сэргээн босголтын ажилдаа эртхэн орох хэрэгтэй хэмээн үзэж байна. Гол асууал нь мэдээж Леброны насжилт болон Девисийн залхуу байдал мөн бэртэл гэмтлийн асуудал ихтэй. Тэднийг сүүлийн таван жилийн хугацаанд ердөө хоёр удаа плейоффд шалгарч эхний шатанд мултарсан гэдэг хангалтгүй ажилтаас нь үүдэн цаашид ямар ч илүү амжилт гаргах боломжгүй гэж ээ. Тийм дээ ч олон нийтийн мэдээллийн газруудаар Леброныг Уарриорсд очно, Девис багаа орхино гэх мэт шуумууд газар аваад байна.
Тэд одоогийн байдлаар 15-12 гэсэн амжилттайгаар бүсийнхээ 7-д бичигдэж байгаа хэдий ч хамгийн сүүлд л гэхэд бүсдээ хоёрт яваа хүчтэй Мемфисийг асуудалгүй хожиж байна, тэдний тоглолтыг бага зэрэг дэмжээд өгөх үүргийн тоглогч энэ солилцооны цонхоор аваад ирэхэд л хангалттай амжилт үзүүлж чадна гэж харж байгаа хэсэг бүлэг хүмүүс ч цөөнгүй байгаа билээ.
Харин энэ асуудлын талаар The Athletic-ийн Лейкерс багаар даганадаг сурвалжлагч, нийтлэгч Jovan Buha хэлэхдээ: