MSports logo
CS2-ийн АTOX багийн ирээдүй бүрхэг боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 14

  • CS2-ийн АTOX багийн ирээдүй бүрхэг боллоо

    Монголын цахим спортын CS2 төрлийн ATOX баг тоглолт наймаалсан гэх хэргээр энэ сарын эхээр шалгагдаж эхэлсэн. Тоглолт наймаалах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагын шалгалттай холбоотойгоор ESIC-ийн гишүүн байгууллагын тэмцээнүүдэд оролцох эрхийг түр хугацаанд түдгэлзүүлсэн. Үүнд BLAST Open Spring 2025 болон PGL Bucharest 2025 Asia CQ гэх тэмцээнүүд багтаж байсан юм.

    Харин саяхан CS2 Тэмцээн зохион байгуулагч PGL, Blast-ын араас ESL өөрийн зохиодог тэмцээнүүдэд оролцохыг нь тодорхойгүй хугацаанд түдгэлзүүллээ.

    CS2-ын томоохон тэмцээнүүдийг хариуцан ажилладаг, тэмцээн зохион байгуулагч ESL-ээс Монголын "ATOX Esports" багийг "ESL Challenger League Season 49: Asia" тэмцээнээс хассан байна.

     

    CS2-ийн АTOX багийн ирээдүй бүрхэг боллоо

    ATOX ESL Challenger League-т 9-1 амжилттай дөрөвдүгээр байрт бичигдэж байсан бөгөөд тус тэмцээн нь ESL Pro League-т оролцох эрхийг олгох чухал тэмцээн байв. Тус багийн ESL Challenger League-т хийсэн өмнөх тоглолтууд устгагдаж, хүчингүй болох аж. Ийнхүү тус баг болон багийн тоглогчид CS-ын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхүүд нь улам бүр хумигдаж байна.