MSports logo
Үндэсний Дээд лигийн ИНҮТ YES TLG баг тарж байна
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 13

  • Үндэсний Дээд лигийн ИНҮТ YES TLG баг тарж байна

    Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн МУГД С.Тулга дасгалжуулагчтай ИНҮТ YES TLG багийн өрсөлдөөн энэ улирал хүрээд өндөрлөж байна. Тодруулбал ИНҮТ YES TLG баг 2024-2025 оны улиралд 5-33 амжилттайгаар хүснэгтийн 10-р байраар улирлыг өндөрлүүлж, М Хөгжлийн лигийн аварга Ховд Шонхорууд багтай ирэх жил Дээд лигт өрсөлдөх эрхийн төлөө Плэй-Иний цувралд өрсөлдсөн. Харамсалтай цуврал 2 тоглолтод 2-0 харьцаатай Ховд Шонхорууд багт ялагдал хүлээж, М Хөгжлийн лиг рүү унахаар болсон билээ. Харин МУГТ С.Тулга М хөгжлийн лигт тоглохгүй ба багийн тамирчид өөр багууд руу явах болсон талаар мэдэгджээ.


    МУГД С.Тулга:

    quote

    Манайх хөгжлийн лигт тоглохгүй. Би Монголын сагсны хөгжлийг дэлхийд хоёр дахь удаагаа хийхээр явж байгаа. Харин манай залуусыг Монголын топ багууд авж байна.

    МУГД С.Тулга ирэх жилээс Узбекистан улсын сагсанбөмбөгийн шигшээ багт ажиллахаар болсон. Энэ сарын эхээр Узбекистан улсад сургалт, семинар зохион байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Узбекистан улсын сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.М.Мирадилов тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ирж, түүнтэй албан ёсоор гэрээгээ хийгээд авсан.

    Иймд ИНҮТ YES TLG баг ирэх улиралд Дээд лиг болон М Хөгжлийн лигт өрсөлдөхгүй ба багийн тамирчид дотоодын өөр багуудаас санал сонсоод эхэлсэн бололтой.