MSports logo
Турины Тусгай Олимпын наадмаас А.Азжаргал алтан медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 13

  • Турины Тусгай Олимпын наадмаас А.Азжаргал алтан медаль хүртлээ

    Италийн Турин хотод болж буй Тусгай олимпын өвлийн наадмаас манай тамирчид медалиийн олз ихтэй байна. Тус наадамд 103 онрны 1500 гаруй тамирчид спортын найман төрөлд хүч үзэж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс наадмын дөрөв дэх өдөр гэхэд 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

    Уулын цанаар А.Азжаргал Алтан медаль хүртэж тус наадмын анхны аварга авсан ба 2 жил эрчимтэй бэлтгэл хийснийхээ үр дүнг амсаж байна.

    Мөн сноубордын төрөлд өрсөлдөж буй А.Алтан-Очир хос медальтан болж Мөнгө, Хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Мөн М.Энхзаяа хүрэл медаль, нэг тусгай байранд орсон юм.


    Турины Тусгай Олимпын наадмаас А.Азжаргал алтан медаль хүртлээ
    Турины Тусгай Олимпын наадмаас А.Азжаргал алтан медаль хүртлээ

    Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа.