MSports logo
16 хүртэлх насны ААШТ-д өнөөдөр Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглоно
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 1

  • 16 хүртэлх насны ААШТ-д өнөөдөр Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглоно

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн манай улсад болж байна. Өчигдөр манай шигшээ баг энэхүү тэмцээний гурван удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай хийж 103:45 харьцаатай хожигдсон бөгөөд өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай хийнэ.

    16 хүртэлх насны ААШТ-д өнөөдөр Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглоно

    Өчигдөр болсон Хятадын эсрэг тоглолтод манай шигшээ багаас БНСУ-д амьдарч байсан Б.Чинзориг 15 оноо авч тэргүүлсэн байна. Харин БНХАУ-ын шигшээ багаас Yizhaojie Zhang 27 оноо 6 самбар 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн байна.

    16 хүртэлх насны ААШТ-д өнөөдөр Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглоно

    Харин манай шигшээ багтай хамт нэг хэсэгт орсон БНСУ-ын шигшээ баг болон Малайзын шигшээ багуудын тоглолт 123:70 харьцаатай БНСУ-ын шигшээ багийн хожлоор өндөрлөсөн. Тус тоглолтод БНСУ-ын шигшээ багаас Beomyoun Park 25 оноо 6 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Seunghyeon Lee 19 оноо 6 самбар 4 оновчтой дамжуулалт өгсөн байна. 

    16 хүртэлх насны ААШТ-д өнөөдөр Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглоно

    Өнөөдөр манай шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай 19:00 цагаас Буянт-Ухаа Спортын ордонд тоглоно.

    16 хүртэлх насны ААШТ-д өнөөдөр Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай тоглоно