Монголын эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга "Ховд Вестерн" клуб Азийн хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигт өчигдөр Мьянмар улсын "Thuwunna" цэнгэлдэх хүрээлэнд Гуамын дээд лигийн аварга Bank of Guam Strykers FC клубийн эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийж түүхэн хожил байгууллаа.
Ховд Вестерн клуб Азийн аваргуудын лигт түүхэн хожил байгууллаа
9 сарын 1


Ховд Вестерн клубийн хувьд анх удаагаа Монгол улсаа төлөөлж Азийн Аваргуудын лигт өрсөлдөж байгаа бөгөөд эхний тоглолтдоо 6:1 харьцаатай хожигдсон бол хэсгийн хоёр дахь тоглолтдоо талбайн эзэн Мьянмар улсын дээд лигийн аварга ISPE WFC клубт 8:0 харьцаатай хожигдсон. Харин өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Гуамын дээд лигийн аварга Bank of Guam Strykers FC клубийн эсрэг хийлээ. Тус тоглолтод манай багаас БНСУ-ын легионер Hyun-Jeong Kim 5 дахь минутад гоол оруулсан бөгөөд тоглолтын 20, 21 дэх минутад манай багийн Нигер улсын легионер Esther Sunday дубль хийж 3:0 болгов. Улмаар тоглолтын 28 дахь минутад Монгол улсын шигшээ багийн тоглогч Ө.Бадамхатан гоол оруулж эхний хагасыг Ховд Вестерн клуб 4:0 харьцаатай илүүрхэв. Хоёрдугаар хагасын 51 дэх минутад манай багийн БНСУ-ын легионер Eun-Uk Jeong гоол оруулж 5:0 болгов. Тоглолтын 67 болон 88 дахь минутад эсрэг багаас Kawauchi болон Santos Ibanez нар гоол оруулж 5:2 харьцаатай Монгол улсын эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга Ховд Вестерн клуб хожиж түүхэн хожил байгууллаа.
