MSports logo
“Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 1

  • “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    FIFA болон Европын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Евро Баскет 2025” тэмцээний “С” болон “D” хэсгийн багуудын гурав дахь тоглолтууд боллоо. Эдгээр тоглолтуудын үр дүн, оноо авалт болон бусад зүйлсээр тэргүүлсэн тоглогчид, хүснэгтийн байрлалыг тоймлон хүргэвэл.

    “С” хэсгийн эхний тоглолт:

    Грек болон Гүрж улсын шигшээ багууд тааран тоглож 94:53-ийн харьцаатай Грек улсын шигшээ баг ялалт байгууллаа. Грек улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Giannis Antetokounmpo 27 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 4 дамжуулалт, 2 бөмбөг таслалт гэсэн статыг 25 минутад хийж сайн тоглолтоо үзүүллээ.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    Дараагийн тоглолт Spain болон Cyprus улсын шигшээ багууд тааран тоглож тоглолт 91-47-ийн харьцаатайгаар Испани улсын шигшээ баг ялалт байгууллаа. Испани улс багаараа жигд сайн байж сайн тоглолтыг үзүүллээ. Тэр дундаас Willy Hernangomez 19 оноо, 8 самбар гэсэн үзүүлэлт үзүүлсэн байна. 

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    Дараагийн тоглолт Bosnia and Herzegovina болон Итали улсын шигшээ багууд тааран тоглож 96-79-ийн харьцаатай Итали улсын шигшээ баг ялалт байгууллаа. Итали улсын шигшээ багаас Simone Fontecchio гайхалтай байж 39 оноо, 8 самбараас бөмбөг  авалт гэсэн үзүүлэлт хийлээ. Түүнийг талбайд байсан нөхцөлд багтаа нэмэх 41 гэсэн эерэг үнэлгээтэй байжээ.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    Ингэснээр “С” хэсэгт байгаа зургаан багийн хожил байгуулсан гурван баг тус бүр 2 оноо, харин хожигдсон гурван баг тус бүр 1 оноо авлаа.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    “D” хэсгийн тоглолтууд:

    Израйл болон Франц улсын шигшээ багууд тааран тоглож 82-69-ийн харьцаатай Израйл улсын шигшээ баг ялалт байгууллаа. Израйл улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Deni Avdija сайн байж 23 оноо, 8 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт үзүүлжээ.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    Дараагийн тоглолт Словени болон Бельги улсын шигшээ багууд тоглолоо. Тоглолтын үр дүн 86-69-ийн харьцаатай Словени улсын шигшээ баг ялалт байгууллаа. Словени улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Лука Дончич 26 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 11 дамжуулалт гэсэн үзүүлэлтэйгээр энэ удаагийн “Евро Баскет 2025” тэмцээний анхны трибли даблийг хийж гүйцэтгэлээ.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    Энэ хэсгийн сүүлийн тоглолт Poland болон Iceland улсын шигээ багийн тоглолтууд 84-75-ийн харьцаатай Poland улсын шигшээ баг ялалт байгууллаа. Poland улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Jordan Loyd сайн тоглолтоо үзүүлж 26 оноо авч талбайд гарсан хоёр багийн тоглогчдоос оноо авалтаар тэргүүлсэн байна.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ

    Ингэснээр “D” хэсэгт байгаа зургаан багийн хожил байгуулсан гурван баг тус бүр 2 оноо, харин хожигдсон гурван баг тус бүр 1 оноо авлаа.

    “Евро Баскет 2025”: Энэ жилийн Евро Баскетын анхны "Triple double"-ийг Лука Дончич хийлээ