МУ-ын шигшээ баг Гуамыг 12 оноогоор хожих даалгавартай байсан боловч 74-63 буюу 11 оноогоор хожиж хоорондын тоглолтын онооны зөрүү 0-0 боллоо.
Ингэснээр нийт онооны зөрүү Гуам -74, Монгол -87 боллоо. Манай баг Японд болсон тоглолтонд Японы багт -18 оноогоор хожигдож байсан. Гуам БНХАУ-ын багт -48 онооны зөрүүгээр хожигдсон.
Боломж #1
Японы шигшээ багийг хожвол хэсгээсээ 3-р байраар шалгарах эрхээ авна.
Боломж #2
Японы шигшээ багтай манай шигшээ баг ойрхон оноогоор хожигдож, БНХАУ-ын шигшээ баг Гуамын шигшээг олон онооны зөрүүгээр хожиж хоорондын 13 онооны зөрүүг арилгах.
Жишээлбэл: Манай шигшээ Японд 10 онооны зөрүүгээр хожигдвол, Гуам БНХАУ-ын багт 24 оноогоор хожигдох.
2025.02.23-ны өдөр 13.30 цагт Монгол vs Япон