MSports logo
Пауэрлифтингийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн анхны алтан медалийг С.Мөнхзул эх орондоо авчирлаа
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 19

  • Пауэрлифтингийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн анхны алтан медалийг С.Мөнхзул эх орондоо авчирлаа

    Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.


    Тэмцээний сүүлчийн өдөр эмэгтэйчүүдийн -84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов. Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

    Энэхүү тэмцээнд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монгол улсын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

    С.Мөнхзул нь өнгөрсөн онд мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ.


    

    Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо