MSports logo
Жош Харт: “NBA тэднээс мансууруулах бодисын шинжилгээ авах хэрэгтэй”
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 23

  • Жош Харт: “NBA тэднээс мансууруулах бодисын шинжилгээ авах хэрэгтэй”

    Өнөөдөр NBA-ийн 2024-2025 оны улирал нээлтээ хийж, олон шүтэн бишрэгчдийн магнай тэнийж байна. Улирлын нээлтийн тоглолт 2024 оны аварга Бостон Селтикс, Карл Энтони Таунс, Микал Бриджс нараар хүчээ зузаатгасан Нью Йорк Никс багуудын хооронд болж өнгөрлөө. Аваргын бөгжөө талбай дээрээ гардаж авсан Бостон Селтикс багууд нээлтийн тоглолтод өөрсдийгөө дахин батлан харуулж, ямар өндөр формтой байгаагаа батлан харууллаа. Тэд Нью Йорк Никс багийг 132-109 харьцаатай буулгаж авлаа. Бостон Селикс баг багаараа нийтдээ 29 удаа алсын зайнаас амжилттай довтолж, NBA-ийн бүх цаг үеийн дээд амжилттай тэнцсэн байна.

    Тоглолтын дараа Нью Йорк Никс багийн хамгаалагч Жош Харт тэдний амжилтын талаар “NBA-ээс энэ нөхдүүдээс мансууруулах бодисын шинжилгээ авах хэрэгтэй. Би хэзээ ч ийм зүйл өмнө нь харж байгаагүй” хэмээн хошигносон байна.

    Жош Харт: “NBA тэднээс мансууруулах бодисын шинжилгээ авах хэрэгтэй”

    Энэ зун өөрийгөө батлан харуулахыг хүсэж буй, Жэйсон Тэйтум 37 оноо, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, багаа тэргүүлсэн бол шинэхэн багтаа дебут тоглолтоо гүйцэтгэсэн Карл Энтони Таунс 12 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэхдээ талбай дээр -18 үзүүлэлттэй тун хангалтгүй тоглолт үзүүлсэн байна. Харин Микал Бриджс 16 оноо, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.