MSports logo
Филиппиний оюутны лигийн тоглолтын үеэр талбай дээр тамирчин ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 22

  • Филиппиний оюутны лигийн тоглолтын үеэр талбай дээр тамирчин ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ

    Филиппин улсын оюутны лиг буюу NCAA-100-гийн улирлын тоглолтын дундуур LPU Pirates багийн тоглогч Ж.М.Браво тоглолтын 4-р үед талбай дээр эсрэг багийн тоглогчтой бөмбөг булаацалдах үедээ эрүүндээ хүчтэй контакт авч, ухаан алдаж унасан байна. Түүнийг багийн хамтрагчид нь хүчтэй сэгсэрч, сэрээхийг оролдсон боловч тэрбээр сэрсэнгүй. Улмаар эмнэлгийн ажилчид, яаралтай түргэн тусламж үзүүлэхийн тулд эмнэлэг авч явжээ.

    Тэдний баг Ареллано багт 90-86 харьцаатай хожигдож явсан ба сүүлийн довтолгооныг Ж.М.Браво гүйцэтгэхээр бөмбөгөнд хүрээд байсан юм.

    Улирлын эхэнд Браво нурууны гэмтлийн улмаас долоон тоглолтод оролцох боломжгүй болсон ба талбай дээр гараад хэдхэн тоглолтод оролцоод байжээ. Тоглолтын дараа нэвтрүүлгийн багийн мэдээллээр Браво талбай дээр ярьж байсан ч амьсгалахад хүндрэлтэй байсан тул талбайгаас яаралтай чөлөөлсөн гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа тэрбээр зүгээр байгаагаа илэрхийлж доорх зургийг багийнхандаа явуулжээ.

    Филиппиний оюутны лигийн тоглолтын үеэр талбай дээр тамирчин ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ