MSports logo
NBA: Шинэ улирал эхэлсний дараа ямар солилцоо, наймаа хийгдэх боломжтой вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 22

  • NBA: Шинэ улирал эхэлсний дараа ямар солилцоо, наймаа хийгдэх боломжтой вэ?

    NBA-ийн шинэ улирал маргааш эхэлнэ. Энэ зун Нью-Йорк Никс, Миннесота Тимбервулвес багуудын томоохон солилцоог эс тооцвол худалдаа наймааны зах зээл бараг л чимээгүй өнгөрлөө. Мэдээж шинэ улирал чимээгүй эхлэхгүй нь тодорхой. Том багууд, аваргын төлөө дайралтад бэлтгэж буй багууд өөрт хэрэгтэй тоглогч, дасгалжуулагчдаа авчрахын тулд хэний ч төсөөлөөгүй хөдөлгөөн хийх боломжтой гэдгийг өмнөх жилүүдийн томоохон солилцоо наймаануудаас харж болно.

    Арван хоёрдугаар сарын дундуураас өмнө аль тоглогч хаашаа явахыг тодорхой хэлж чадахгүй ч ямар боломжит хувилбарууд байгааг хүргэж байна.


    Буллс, Наггетс багууд “Үнэ” өндөртэй оноо түүгчдээ солилцож магадгүй.

    Денвер: Зак Лавайн

    Буллс: Майкл Портер Жр. Зеке Ннажи

    NBA: Шинэ улирал эхэлсний дараа ямар солилцоо, наймаа хийгдэх боломжтой вэ?

    Денверийн гарааны бүрэлдэхүүн яг одоо аварга авах хэмжээнд хараахан хүрч чадахгүй болов уу. Хэрэв залуу тоглогчид тогтвортой тоглож, Йокич, Муррей хоёр дээр найдвартай оноо түүгч нэмэгдэхгүй бол Денвер нэмэлт хүч авахын тулд худалдааны зах зээлийг сонирхох болно.  

    Тэдэнтэй нэгдэх боломжтой тоглогч бол Зак ЛаВайн. Асар том гэрээ хүсч, бэртэл гэмтэл авахгүй бол аль нэг багт аль хэдийн сонгогдсон байх. Түүнийг нэгтгэхийн тулд бага цалинтай ч ижил үнэлэмжтэй Майкл Портерыг явуулах хэрэгтэй болно. Алсын зайнаас 38,2 хувийн амжилттай довтлогч Лавайн Портероос ялгаатай нь төгсгөл хийх чадвар өндөртэй бөгөөд Йокич болон Муррей хоёрын ачааг 4-р үед асар их хөнгөвчлөх болно.

    Голден Стэйт Уарриорс өөрсдөд хэрэгтэй Төвийн тоглогч олохын тулд гурван баг оролцуулах магадлалтай.

     

    Голден Стэйт: Митчелл Робинсон

    Нью Йорк Никс: Жош Грийн

    Шарлотт Хорнетс: Гэри Пэйтон II, Кэвон Лүүни, 2026, 2028 оны хоёрдугаар тойргийн эрх 

    NBA: Шинэ улирал эхэлсний дараа ямар солилцоо, наймаа хийгдэх боломжтой вэ?

    Дайчид үүнээс илүү том солилцоо хийх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Леброн Жэймс, Пол Жорж, Лаури Маркканен зэрэг тоглогчдыг мөрөөдөж байсан Дабсын шүтэн бишрэгчид одоо Төвийн байрлалаа чангатгахыг хүсэж буй. Зах зээлд байгаа хамгийн боломжит хувилбар Митчелл Робинсон. Хэрэв тэд NBA-д контендер хэмжээнд өрсөлдөхийг хүсвэл Кевон Лүүнийг явуулж, Митчелл Робинсоныг ашигтай хувилбар гэж үзэж магадгүй. Харин түүнийг авахын тулд Никстэй шууд гэрээ хийхэд хэцүү тул гуравдагч багийг оролцуулж магадгүй.


    Хорнетс Брэндон Инграмын төлөө зоригтой хөдөлж магадгүй

    Хорнетс: Брэндон Инграм

    Пеликанс: Майлс Бриджес, Ник Ричардс, 2027 оны эхний тойрог, 2029, 2030 оны хоёрдугаар тойргийн эрхүүд

    NBA: Шинэ улирал эхэлсний дараа ямар солилцоо, наймаа хийгдэх боломжтой вэ?

    Улирлын өмнөх солилцооны шумуудад шуугиан тарьж байсан Брэндон Инграм шинэ багаа сонгож чадаагүй. Түүний төрөлх хот Шарлоттод ЛаМело Болл, Брэндон Миллер, Марк Уильямс зэрэг өсөж яваа залуу одод байгаа тул Инграм тэдэнтэй нэгдэж, тус багийг удирдах эрх мэдлийг хүсч магадгүй юм. Багт хэрэгтэй од хэмжээний тоглогч авахын тулд Хорнетс энэ улирал зоригтой хөдөлгөөн хийнэ. Пеликанст өөрийн байр сууриа алдсан Инграм шинэ багт очиход бэлэн байгаа.

    Кавалиерс, Санс багууд цахим орчныг шуугиулж магадгүй

    Кавалиерс: Кевин Дурант

    Санс: Дариус Гарланд, Эван Мобли

    NBA: Шинэ улирал эхэлсний дараа ямар солилцоо, наймаа хийгдэх боломжтой вэ?

    Дээрх хоёр баг хоёулаа аваргын төлөө өрсөлдөхөөр яарч байгаа. Финикс өмнөх улирал томоохон шуугиан тарьсан ч гурван супер од болох Кевин Дюрант, Девин Бүүкер, Брэдли Бийл нарын бэртэл гэмтэлд энэ жил ч санаа зовж буй. Нөгөө талд Донавон Митчелд найдвартай хань болох хоёр дахь супер одыг тэд хайж байгаа. Хамгаалагчдын байрлалдаа хэтэрхий олон тоглогчидтой тэд Кевин Дурантын үнэд хүрэхэд нэмэр болох Дариус Гарланд болон багийн ирээдүй гэгдэж байсан Эван Моблиг явуулж магадгүй юм. Дурант мөн Кливлендэд ирвэл Эван Мобли-Жарретт Аллены хослолыг алдагдуулахгүйгээр тэдний байрлалд тохирч чадах юм.

    Моблигийн тухайд Финикс Санст үүсээд байгаа 4 номерын асуудлыг шийдэж чадах бол Дариус Гарланд мөн тэдэнд хэрэгтэй холбогч болж магадгүй юм. Санс 23 настай Мобли, 24 настай Гарланд нарыг авснаар тэд ирээдүйдээ арай илүү итгэлтэй болно. Харин Санс Кевин Дурантыг авснаар тэд Дорнод бүсийн гол өрсөлдөгч болох боломжтой.