Эмэгтэйчүүдийн теннисний олон улсын багийн тэмцээний оргил болох олон жилийн түүхт "Billie Jean King Cup by Gainbridge" тэмцээн энэ жил олон улсын нэр хүндтэй спорт бүүкмэйкинг компани болох 1xBet-тэй онцгой хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйгаа зарлажээ. Эмэгтэйчүүдийн теннисний Дэлхийн цом гэгддэг энэхүү тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрийн авьяаслаг эмэгтэй тамирчдын ур чадвар, хүсэл тэмүүлэл, багийн тоглолт, өрсөлдөөнт сэтгэлгээг харуулдаг онцгой наадам билээ.
Гэрээний дагуу, "1xBet"-ийн лого нь тэмцээний плэй-офф, урьдчилсан шат болон финалын тоглолтуудад талбайн эргэн тойрон болон бусад сурталчилгааны хэрэгслүүд дээр байрших юм. Түүнчлэн, албан ёсны бооцооны түнш болсноор "Billie Jean King Cup by Gainbridge"-ийн оюуны өмчийг ашиглах эрхтэй болжээ.
Энэ талаар Billie Jean King Cup Limited-ийн Гүйцэтгэх захирал КЕРСТИН ЛУТЦ:
-Бид шинэ ивээн тэтгэгчээрээ манай албан ёсны дэлхийн бооцооны түнш болох "1xBet"-ийг баяртайгаар зарлаж байна. Спортын эрх эзэмшигчидтэй удаан хугацаанд гайхалтай ажиллаж ирсэн туршлагатай 1xBet компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэ түншлэл маань дөрөвдүгээр сард эхлэх урьдчилсан шатнаас эхлэн хэрхэн биеллээ олж хэрэгжихийг тэсэн ядан хүлээж байна.
1xBet-ийн төлөөлөгч МАРК УИЛСОН:
-"Billie Jean King Cup"-ийг ивээн тэтгэх гэрээ байгуулсан нь манай компанийн түүхэн дэх чухал үйл явдал боллоо. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгийн нэр хүндтэй тэмцээний түнш болсон нь бидний хувьд стратегийн тал дээр маш чухал алхам бөгөөд энэ нь манай брэндийг теннисний шүтэн бишрэгчдийн дунд сурталчлах шинэ боломжуудыг нээж өгч байна. Эмэгтэйчүүдийн спортын тэмцээнүүдэд хөрөнгө оруулалт хийснээр бид эмэгтэйчүүдийн мэргэжлийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.