MSports logo
“Аваргуудын лиг”-т түүх давтагдав
  • Т
    Тэлмүүн

    4 сарын 28

  • “Аваргуудын лиг”-т түүх давтагдав

    Declan Rice - Аваргуудын лигийн ховор амжилтын эзэн болов


    Аваргуудын лигийн шөвгийн наймд Arsenal талбай дээрээ Real Madrid клубыг хүлээн авч, эхний тоглолтод ялалт байгуулсан.


    Тухайн тоглолтын гол баатар нь Английн шигшээ болон Arsenal клубийн тоглогч Declan Rice байв. Тэрбээр хоёр чөлөөт цохилтоос гоол оруулж, түүхэнд ховорхон амжилтыг давтав.


    Аваргуудын лигийн түүхэнд өмнө нь зөвхөн нэг л тоглогч буюу Rivaldo нэг тоглолтод хоёр чөлөөт цохилтоос гоол оруулж байсан


    Тэрбээр 2000/01 оны улирлын хэсгийн шатанд Barcelona клубт харъялагдаж байх хугацаандаа AC Milan клубийн эсрэг энэхүү амжилтыг үзүүлж байжээ.


    “Аваргуудын лиг”-т түүх давтагдав

    Мөн нэг улиралд нэг багийн хоёр ба түүнээс дээш тоглогч 9+ гоол оруулсан ховорхон тохиолдлуудыг дурьдвал:


    Barcelona (2014/15)

    * Lionel Messi – 10 гоол

    * Neymar – 9 гоол


    Liverpool (2017/18)

    * Mohamed Salah – 10 гоол

    * Roberto Firmino – 10 гоол

    * Sadio Mané – 10 гоол


    Эдгээр улиралд дээрх багууд шигшээ тоглолтод шалгарч байсан.


    Харин энэ улиралд Barcelona клубийн


    * Robert Lewandowski – 11 гоол

    * Raphinha – 12 гоол оруулсан үзүүлэлт нь энэхүү амжилтыг гуравдахь удаагаа давтаж буй тохиолдол болон бүртгэгдэж байна. 


    Түүхэн зүй тогтлын дагуу тэдний шигшээ тоглолтод шалгарах магадлал өндөр харагдаж байна.

    “Аваргуудын лиг”-т түүх давтагдав

    Спортыг дэмжигч - Heineken MN

    "Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"