2001.01.17-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж өссөн. Аав, ээж, дүүгийнхээ хамт амьдардаг. Гэр бүлд спортын удам байхгүй ч ээж сонирхлоороо сагс, волейбол тоглодог байсан гэсэн. Багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан.
14, 15 настайгаасаа хойш сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Өмнө нь гудамжинд ах нартайгаа сагс тоглоод, өрсөлдөөд гоё байдаг байсан. Хамгийн их татагдаж байсан үе нь 7-р ангидаа сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод сургуулийн шигшээ багт дуудагдаж, аймгийнхаа тэмцээнд оролцож байсан үе. Сагсан бөмбөгөөс кайф авдаг шалтгаан нь бөмбөг, сагсны шийдний цагариг, торны чимээ байдаг. Бөмбөг шидээд дугардаг тэр дуу чимээ нь надад үнэхээр гоё санагддаг, тэрнээс болоод сагсан бөмбөгт хайртай болсон. Сагстай холбоотой хамгийн нандин үе гэх юм бол 2019 онд болсон U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 5-т шалгарч, Германы багийн эсрэг тоглолтын баззер. Тэр үе сэтгэлд хамгийн нандин байдаг.
Миний өндөр 181 см. Сагсан бөмбөгийг би аз жаргал, хайр гэж тодорхойлно. Сагсны олон найзууд надад байдаг. Найзуудтайгаа хөгжилтэй байж болох юу л байна бүгдийг нь хийдэг.
Эрэгтэй хүний биед орвол нэг өдөр орох боломж гарах байсан бол охидуудыг найрч үзэх байсан. Охидуудыг найрч, үерхэж үзнэ.
Багадаа Цэрэнболд ахыг крашладаг байсан. Одоо Stephen Curry-г крашладаг.
Дээд лигийн тэмцээнд оролцоход гоё байсан. Анхны шинэ зааланд зохиогдсон эмэгтэй дээд лиг анх удаа ийм гоё бүтэцтэй зохиогдоход анх удаа дээд лигт тоглосон болохоор гоё байлаа. Багийн хувьд 3х3 УБ Амазонс баг дээрээ 5х5 төрлөөр тэмцээнд оролцох зорилт тавьж, ШУТИС-ын эгч нар, 3х3 төрлийн дүү нартаа санал тавьж манай дээд лигийн баг бүрдсэн. 3 үеийн төлөөлтэй. Аварга аваад талбай дээр гоё мэдрэмж байсан. Бүх л юм дууссан, урдаа байсан том зорилгодоо хүрч, өөрсдийгөө дайчилж аваргын цом авсандаа маш их баяртай байгаа. Аварга авсны дараа талбай аягүй сонин байсан. Бүх л юмыг авцан юм шиг аз жаргалтай мэдрэмж гэж тэрийг л тодорхойлохоор өөр байсан. Хамгийн түрүүнд юу бодогдсон бэ гэхээр бид хэд багаараа анхны лигийн аварга авч, багаараа чадчихлаа гэж бодсон. Ойр дотнын хүмүүс ямар мундаг юм бэ, та нар чадлаа. Дараа жилийнхээ лигт амжилтаа бататгаарай гэж олон хүн маш олон хүн урмын үг хэлсэн. Ээж, аав хүртэл миний охин ямар мундаг юм бэ гэж хэлсэн. Улиралд шилдэг эмэгтэй тоглогч болсон. Тэр үед өөрийгөө шилдэг тоглогч болно гэж бодоогүй байсан. Над руу залгаад мэдэгдэхэд үнэхээр их гэнэтийн, их баярласан.Анхны эмэгтэй лигт, анхны улирлын шилдэг эмэгтэй тоглогч болоход маш их талархаж, баярласан.
Эрэгтэй хүний биеэ авч байгаа байдал, гаднах хувцаслалт, сэтгэлийг нь хардаг. Эмэгтэй хүний ойлгох сэтгэлтэй хүнийг хардаг даа. Найз залуу байхгүй ээ.
Гаргасан онцлох амжилт дээд лигийн аварга. 10 сард 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Цаашдын зорилго бол 2024 оны Парисын олимпын эрхийг авах.
Отгонтэнгэр их сургуулийг хууль зүйн мэргэжлээр төгссөн. Сагснаас гадна волейбол тоглодог. Волейболын тэмцээн үзэхэд кайфтай байдаг.
Чөлөөт цагаараа гадуур найзуудтайгаа кофе ууж, юм ярих гоё. Агаар, салхинд гарах дуртай. Тоглоомоор тоглох дуртай. Би бууддаг тоглоомд дуртай. Буутай юмаар тоглох ер нь дуртай. Дуу бас сонсох их дуртай. Weeknd-ийн дуунуудад дуртай. Киноны хувьд зодоон, тулаантай кинонд дуртай. Jackie Chan-тай кино болон Avengers-т дуртай.