MSports logo
ОЛОН УЛСЫН ЦАХИМ СПОРТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ВЛАД МАРИНЕСКУ ДАХИН СОНГОГДОВ
  • А
    Админ

    12 сарын 5

  • ОЛОН УЛСЫН ЦАХИМ СПОРТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ВЛАД МАРИНЕСКУ ДАХИН СОНГОГДОВ

    Арабын Нэгдсэн Эмират улсын шейх Султан бин Халифа Аль-Нахян цахим спортын ээлжит чуулганы үеэр нэрээ татсаны дараа Влад Маринеску Олон улсын цахим спортын холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Азийн цахим спортын холбооны ерөнхийлөгч Шейх Султан 2020 оны сонгуульд Румын-Америки гаралтай Влад Маринескугийн эсрэг өрсөлдөх ёстой байсан ч санал хураалтаас өмнө нэрээ татахаар шийджээ. Маринескуг санал хураалтаар батлах ёстой байсан бөгөөд татгалзсан санал гарвал одоогийн ерөнхийлөгчид итгэл хүлээлгэхгүй байх магадлалтай байсан. Гэсэн ч гайхалтай нь түүнд ямар ч асуудал гараагүй бөгөөд 68 саналын 65 нь дэмжсэн, гурав нь түдгэлзсэн саналаар сонгогдож, санал хураалтыг зарлахад түүнд бүх хүн баяр хүргэжээ.  

    Тэрбээр 2020 оны тавдугаар сард Өмнөд Африкийн иргэн Колин Вебстер албан тушаалаасаа огцроход анх IESF-ийн Ерөнхийлөгч болсон бөгөөд тухайн оны арванхоёрдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулснаар нэр дэвших эрхээ баталгаажуулсан юм. Шейх Султан 2019 онд IESF-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд энэ албан тушаалыг хоёр жил хашсан. Маринеску Ерөнхий хурал дээр "Итгэл хүлээлгэсэнд баярлалаа" гэж хэлээд бид эв нэгдэлтэй байж, дэлхийг өөрчилж чадна гэдгээ амлаж байна” гэжээ.

    Н.Бэлгүүн