MSports logo
ДОЛОО ДАХЬ УДААГАА ДАШТ-Д ОРОЛЦОЖ БУЙ ЯПОНЧУУД ИСПАНИ, ГЕРМАНЫГ ХОЖИЖ ШИЛДЭГ 16-Т ШАЛГАРЛАА
  • А
    Админ

    12 сарын 1

  • ДОЛОО ДАХЬ УДААГАА ДАШТ-Д ОРОЛЦОЖ БУЙ ЯПОНЧУУД ИСПАНИ, ГЕРМАНЫГ ХОЖИЖ ШИЛДЭГ 16-Т ШАЛГАРЛАА

    Японы шигшээ баг ДАШТ-д долоо дахь удаагаа оролцож байна. Тэд анх 1998 онд хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожигдож, 31-р байрт шалгарсан. 1998 оны 6-р сарын 26-нд Ямайкийн эсрэг 2:1-ээр хожигдсон тоглолтонд Масаши Накаяма Японы шигшээ багийн түүхэн дэх анхны гоолыг оруулж байв. Харин Кейсүкэ Хонда 2010, 2014, 2018 гэсэн гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан анхны Япон тоглогч болж байсан. Япончууд 2022 онд Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод долоо дахь удаагаа оролцож байна. 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Япончууд хэсгийн шатанд Колумбын багийг 2:1-ээр хожсоноор Өмнөд Америкийн багийг хожсон Азийн анхны улс болж байлаа. Орост болсон тэмцээнд Японы баг шөвгийн 16-д шалгарсан ч Бельгид 3:2-оор хожигдсон юм. Катарт Япончууд амжилтаа олон шатаар ахиулж, олон шилдэг багуудыг буулган авсаар байна.  Өмнөх тойрогт Коста Рикад хожигдсон Япон энэ удаад хүчирхэг Испанийг буулган авч, хэсгээ тэргүүллээ. Тоглолтын эхний гоолыг Испанийн Алвара Мората оруулсан ч хоёрдугаар үед Японоос Рицү Доан, Танака нар дараалан гоол оруулж, ялалт байгуулж, Японы хөгжөөн дэмжигчиддээ том бэлгийг барилаа. Япон хэсгийнхээ хоёр том баг болох Испани, Германыг хожсон ч хамгийн сул гэж хэлж болохуйц Коста Рикад хожигдсон билээ. Гэсэн ч энэ удаад хүчирхэг Японыг буулган авсаар, тэд үхлийн хэсгийн тэргүүн багаар тодорч, дараагийн шатанд шалгарлаа. “E” хэсэгт Япон 2 хожил, нэг хожигдолтойгоор нийт 6 оноотойгоор тэргүүлж, Испани 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор 4 оноотойгоор хэсгийнхээ хоёроор шилдэг 16-т шалгарлаа. Үхлийн хэсгээс харин Герман, Коста Рика багийн тамирчид гэртээ харих ёстой боллоо. Японы шигшээ баг шилдэг 16-ийн эхний тоглолтоо 12-р сарын 5-нд Хорватын багийн эсрэг хийх бол Испанийн баг 12-р сарын 6-д 23:00 цагаас тоглох хуваарьтай байна. 

    Н.Бэлгүүн