MSports logo
ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫНХНЫ ӨДӨР ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ТОХИОЛОО
  • А
    Админ

    12 сарын 5

  • ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫНХНЫ ӨДӨР ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ТОХИОЛОО

    Ойрхи Дорнод болон Арабын ертөнцөд болж буй анхны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын сайн дурынхны өдөр тохиолоо. 12-р сарын 5-ны өдөр болдог олон улсын сайн дурынхны өдөр Катарын зохион байгуулагчид дэлхий дээрх хамгийн агуу тэмцээнийг зохиоход дэмжлэг үзүүлж буй 20,000 сайн дурынхны хэмжээлшгүй хувь нэмрийг онцлов. Тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний гол цөм гэж үзсэн хүмүүсийг баярлуулж, хүндэтгэхийн тулд Аль Жануб цэнгэлдэх хүрээлэн болон 974-р цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын үеэр тэмцээний сайн дурын ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ. Үүнээс гадна ДАШТ-ий ялагчийн цом байрлаж буй Дохагийн үзэсгэлэнгийн төвд Сайн дурынхан зочилж зураг авахуулах, олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдлаа. Тэмцээн арваннэгдүгээр сарын 20-нд эхэлснээс хойш сайн дурын хүчнийхэн Катар даяар найман цэнгэлдэх хүрээлэн, албан болон албан бус 25 сайтад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, тасалбар, зочломтгой байдал, хэл ярианы үйлчилгээ, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэж байна.

    Сайн дурынхныг танихад хялбар тэд ягаан, цайвар, хар өнгийн нэгдсэн хувцсан өмсөн Доха даяар хаа сайгүй ажиллаж, лавлагаа өгч, олон улсын жуулчид, хөгжөөн дэмжигчдэд халуун дулаанаар тус болж байна. Катар 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ажилтан, захиргааны захирал Раша Аль Карни “Бид бүх сайн дурынханаараа бахархаж байна. Зөвхөн цэнгэлдэх хүрээлэнд байгаа хүмүүс төдийгүй тайзны ард хүмүүсийн нүднээс хол ч тэд ажилласаар байна. Тэдний өгөөмөр сэтгэл нь хотын эргэн тойрон дахь эерэг уур амьсгалд нөлөөлж, тэдний нөлөөлөл нь бүс нутгийн сайн дурын соёлд удаан хугацааны өвийг бий болгоно гэдэгт би итгэлтэй байна. Гадаадаас ирсэн сайн дурын ажилтнууд Катарт болох дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг хэсэг байх нь ямар байдгийг харах боломж олдсон ба Катар болон бүс нутгийнхан хамтдаа хүрч болох өндөр амжилтын гэрч болж байна" гэв.  Дэвид Бекхэм, Марсель Десайли, Яя Турэ нарын 10 нэрт тоглогчид 11-р сарын 20-нд Сайн дурын ажилтны төвд гэнэтийн айлчлал хийж, азтай сайн дурынхантай уулзаж, ярилцаж, түүхээ солилцсон билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сайн дурынхны 16 мянга нь Катарт амьдардаг залуус байгаа бол үлдсэн хэсэг нь олон улсын өөр өөр газраас ирээд байгаа юм.

    Н.Бэлгүүн