MSports logo
Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 10

  • Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?

    Өмнөд Калифорниа даяар үхлийн аюултай ой хээрийн түймэр цаг, минут тутамд аюултайгаар тархаж байна. Тус түймрийн улмаас Лос Анжелес мужид гал сөнөөгчид багадаа таван идэвхтэй гал түймэртэй тэмцэж байгаа ба 100,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

    Өмнөд Калифорниад тулгарч буй аюул, ой хээрийн түймэртэй тэмцэхэд шаардлагатай онцгой байдлын ажилтнууд, нөөцийг харгалзан орон нутгийн мэргэжлийн болон коллежийн спортын багууд өөр хуваарийн төлөвлөгөө гаргаж байна.


    Лос Анжелесийн түймэр спортын томоохон арга хэмжээ, багууд, хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ?

    • NFL-ийн плэй-оффын тоглолтууд явагдаж байгаа. Лиг пүрэв гарагийн орой Калифорниа мужийн Инглвуд дахь СоФи цэнгэлдэх хүрээлэнд тоглох байсан Лос Анжелес Рамс болон Миннесота Викингс багуудын хоорондох тоглолтыг цуцалж, Аризона руу нүүлгэлээ. Мөн Рамсын тоглогчдын бэлтгэлийн заалтай нилээн ойролцоо гал гарсан тул тамирчид яаралтай гэрлүүгээ харьсан байна.
    Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?
    • NHL-д өчигдөр шөнө Лос Анжелес Кингс баг талбай дээрээ хүлээж авах тоглолтыг мөн цуцалсан байна. НБА ч үүнийг дагаж, Лос Анжелес Лэкерс Шарлотт Хорнетс багийг талбайдаа хүлээж авах тоглолтыг хойшлуулжээ. 
    • Голден Стэйт Уарриорсын ахлах дасгалжуулагч Стив Керрийн бага насны гэр болон ахлах сургууль нь шатсан байна. Түүний бага насаа өнгөрүүлсэн Номхон Далайн Палисад дахь гэр нь түймэрт өртөж, ердөө гуравхан хоногийн дотор 17,000 гаруй акр талбайг шатааж, 1,000 гаруй барилга байгууламжийг устгасан байна. Керр энэ талаар “Энэ явдал хүмүүсийг сүйрэлд хүргэж, намайг цочирдуулж байна” хэмээн мэдэгджээ. 
    • Лэйкерсийн ахлах дасгалжуулагч Ж.Ж.Редикийн Палисадест дахь түймэрт өртжээ. Түймрийн үед нүүлгэн шилжүүлсэн 100,000 гаруй хүний дунд түүний гэр бүл байгаа бөгөөд тэд бүгд аюулгүй байгаа хэмээн Реддик мэдэгджээ. 
    Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?
    • UCLA эрэгтэй волейболын тэмцээнийг цуцаллаа
    • АНУ-ын коллежийн волейболын “UCLA”-д болох гэж байсан эрэгтэй волейболын хоёр тэмцээнийг цуцаллаа.

    Усан сэлэлтийн тамирчин Гэри Холл хээрийн түймэрт Олимпын медалиа алдсан байна.


    • Гэри Холл Лос-Анжелесийн нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймрээс болж маш хурдан гэрээ орхиж гарахаар болжээ. Улмаар олимпын 5 медалиа бүгдийг нь үлдээхээс өөр аргагүйд хүрсэн байна. Калифорниа мужийн Номхон Далайн Палисадс хотод түрээсэлж байсан байшин нь галд шатаж, бараг бүх эд хөрөнгийг нь устгасан хэмээх харамсалтай мэдээг өөрөө хэлжээ. Холл 2000 (Сидней), 2004 (Афин) Олимпод эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд ар араасаа алтан медаль хүртсэн. Тэрээр мөн 1996 онд (Атланта) АНУ-ын багийн буухиа багийн гишүүнээр гурван алт хүртсэн. Нэмж дурдахад тэрээр олимпийн карьертаа гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.


    Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?
    • Лос Анжелест байрлах түүхэн гольфийн талбай түймэрт өртжээ. АНУ-ын түүхэн дурсгалт гольфийн талбайн нэг болох “Riviera Country Club “нь галын замд яг таарсан байна. Тус клуб 2-р сарын 13-16-ны хооронд PGA Tour арга хэрэгслийг зохион байгуулах хуваарьтай байсан ч харамсалтай нь аюулд өртжээ.
    Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?
    • Лос Анжелес Клипперс багийн од довтлогч Кави Леонард Өмнөд Калифорнийн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэр бүлийн гишүүддээ туслахын тулд багийнхаа орхисон явжээ. Леонард 2021 онд Номхон Далайн Палисадаас худалдаж авсан байшин нь аюулд өртсөн байна. Тэрбээр Денверт болох тоглолтоо өнжсөн ба хэзээ багтаа буцаж ирэх нь тодорхойгүй байна.
    Лос Анжелсийн түймэр АНУ-ын спортын ертөнцөц хэрхэн нөлөөлж байна вэ?