НБА-ийн дөрвөн удаагийн Бүх-Од Демаркус Казинс Үндэсний дээд лигийн Сэлэнгэ Бодонс багтай гэрээ хийж Монголын лигт тоглохоо албан ёсоор тоглоно гэдэг нь өнөөдөр баталгаажсан.
Олимпын алтан медальт, НБА-ийн 4 удаагийн Бүх-Од, 2 удаагийн Бүх НБА-ийн хоёрдугаар баг, 2010 оны драфтын 5 дахь сонголт нэгэн цагт НБА-ийн будагтай талбайг эзэгнэж явсан Демаркус Казинс тун удахгүй Монголд ирэх нь. Зүгээр ч нэг ирэхгүй дээд лигийн талбайд Сэлэнгэ Бодонсын өмсгөлтэй гарч ирэх нь байна.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
Би Сэлэнгэ Бодончуудтай гэрээ байгуулж, Монголын сагсан бөмбөгийн Дээд лигт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаагаа дуулгахад таатай байна! Алив авцгаая!!
Монголд миний шүтэн бишрэгчид байна уу?
хэмээн бичжээ. Мөн өөрийн сэтгэгдэл хэсэгт "Монголд хэр хүйтэн бэ?" гэжээ.