Волейболын Дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлийн тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. Дээд лигт тойргийн тоглолтод хамгийн олон дараалж ялсан амжилтыг өчигдөр Хасу Мегастарс клуб SG Hawks багийн 3-1 харьцаатай буулгаж авснаар эвдлээ. Тэд 11-р сарын 23-нд SG Hawks багт хожигдсоноос хойш нийтдээ 12 дараалан ялалт байгуулж, Дээд лигт хамгийн олон дараалан ялсан амжилтын эзэд боллоо.
Дээд лигийн цоо шинэ рекордыг Хасу Мегастарс тогтоолоо
Ө
Өсөхбаяр
1 сарын 10
Өмнөх амжилтынг Хасу Мегастарс клуб болон энэ улирлын SG Hawks багууд 11 дараалан ялсанаар эзэмшдэг байсан бол энэ улирал Хасу Мегастарс клуб шинэчилж чадлаа.
SG Hawks багтай хийсэн тоглолтод Б.Баярсайхан 1 давуулалт, 7 хаалт, 9 довтолгоор 17 оноо, С.Нямсүх 1 хаалт, 14 довтолгоогоор 15 оноо, С.Эвгений 12 оноо авч тус бүр багаа хожил авахад чухал нөлөө үзүүлжээ. Ийнхүү хүснэгтийн нэг болон хоёрдугаар байрт явсан хоёр баг улирлын тоглолтын хаалтаар учраа таарч Хасу Мегастарс ялалт байгуулан 17-1 амжилттайгаар хүснэгтийг тэргүүлж, хагас шигшээд 4-р байраар шалгарсан Натур Бакс багтай учраа таарсан бол SG Hawks баг Төв Миг клубтэй шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө өрсөлдөх юм.