Монголын хөл бөмбөгийн Дээд лигийн аварга СП Фалконс баг AFC Challenge League-ийн тоглолтоо эх орондоо хүлээн авч тоглохоор боллоо. 2024-2025 оны улирлын аварга СП Фалконс баг Хятадын Тайванийн хөлбөмбөгийн дэд аварга Taichung Futuro FC багтай 08-р сарын 12-нд 15:00 цагаас Улаанбаатар хотноо, хөлбөмбөгийн талбайдаа тоглохоор болжээ.
Энэ жилийн дэд аварга Хангарьд клуб мөн AFC Challenge League-т тоглохоор болсон ба мөн адил 08-р сарын 12-нд 18:30 цагаас Хятадын Тайванийн Дээд лигийн аварга Tainan City FC клубтэй нутагт нь тоглохоор болсон байна.