MSports logo
ОУХМ Э.Даваахүү Парисын олимпод оролцох эрхээ авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 8

  • ОУХМ Э.Даваахүү Парисын олимпод оролцох эрхээ авлаа

    Индонези улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож байна. Тус тэмцээнд 10м хийн хийн гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртсэнээр Парисын олимпод оролцох эрхтэй боллоо. Тэрбээр эхний шатанд нийлбэр дүнгээр 579 оноотойгоор 7-р байранд шалгарч финалын шатанд 217.2 оноо аван гуравдугаар байрт шалгарсан байна. Нийт 55 тамирчин өрсөлдсөн уг дасгалын эхний хоёр байрт Энэтхэг улсын тамирчид тодорсон байна. 

     

    ОУХМ Э.Даваахүү Парисын олимпод оролцох эрхээ авлаа

    Энэхүү тэмцээн нь энэ зуны олимпын эрх олгох чухал тэмцээн ба манай улсаас нийт 18 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор оролцож байна. Буудлагын спортоор ОУХМ О.Есүгэн өнгөрөгч Азийн наадмаар Парисын олимпод оролцох эрхээ авсан бол өнөөдөр хоёр дахь тамирчнаар Э.Даваахүү тодорч, одоогоор хоёр тамирчин олимпын эрхээ аваад байна.