Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах One Championship холбооны 2024 оны эхний тулаанд Монголын хоёр тулаанч З.Шинэчагтага болон Б.Энх-Оргил нар тулалдана. Манай тулаанч Б.Энх-Оргилын хувьд өөрийн жингийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй 27 настай ОХУ-ын Артём Белахтай тулалдах юм байна. Түүний өрсөлдөгч ONE Championship холбоонд хоёр тулаанд орохдоо 1 ялж, 1 ялагджээ.
Харин З.Шинэчагтагын хувьд БНСУ-ын Квон Вон Илтэй тулалдана. Солонгос тулаанчийн хувьд ONE Championship холбоонд 12 тулаанд орж найм ялсан байна. Квон Вон Ил таеквондо суурьтай тулаанч гэнэ. Манай улсын тулаанч З.Шинэчагтага ONE Championship холбоонд долоон удаа тулалдахдаа тав ялсан үзүүлэлттэй байгаа юм. "ONE Fight Night 18" тулаан 1-р сарын 12-ны өдөр болох хуваарьтай байна.