MSports logo
ПАРИС 2024: 10м хийн гар бууны дасгалд Э.Даваахүү финалын шатанд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 27

  • ПАРИС 2024: 10м хийн гар бууны дасгалд Э.Даваахүү финалын шатанд шалгарлаа

    Буудлаг спортын 10 метрийн хийн гар буун эрэгтэйчүүдийн дасгалын төрөлд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү 578 оноотойгоор 7-р байрт жагслаа. Ийнхүү шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо. Нийт 33 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний эхний шатанд Серби, Итали, Герман, БНСУ-ын тамирчид тэргүүллээ. Тэмцээний медалийн төлөөх буудлага маргааш 15:30 цагаас эхэлнэ.