Өнөөдөр 16:30 цагаас эмэгтэйчүүдийн -48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга Б.Баасанхүү Парисын олимпод зодоглоно. Жүдо бөхийн хэсгийн сугалааг өмнө нь мэдээлсэн бол түүний хэсэгт ямар өрсөлдөгчид хүлээж байгааг хүргэж байна.
ПАРИС 2024: Жүдо бөхийн -48 кг-д өрсөлдөж буй шинэхэн Дэлхийн аварга Б.Баасанхүү ямар өрсөлдөгчидтэй учраа таарсан бэ?
7 сарын 27

Б.Баасанхүүгийн хувьд дэлхийн чансааны 2-т бичигдэж байгаа. 2024 оны шинэхэн дэлхийн аварга тэрбээр С хэсгийг тэргүүлэн барилдана.

Хэсгийн гол өрсөлдөгчид:
Дэлхийн аваргын мөнгө, 2020 оны Токиогийн олимпын багийн барилдааны хүрэл медальт 33 настай Германы тамирчин Katharina Menz.

Дэлхийн чансааны 7-д бичигдэж байгаа европын аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт Португалын тамирчин 27 настай Catarina Costa. Гол өрсөлдөгч нар нь сугалаагаар эхний шатандаа хоорондоо барилдах хуваарьтай.

Хэсгийн барилдаанаас цааш шалгарсан тохиолдолд зооны аваргын төлөө Дэлхийн чансааны 3-т бичигдэж буй Казакстаны тамирчин Abiba Abuzhakynova-ийн тэргүүлсэн D хэсгээс шалгарсан тамирчинтай барилдана. Түүний хувьд Дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн аваргын хошой мөнгөн медальтай тамирчин юм.
