MSports logo
Олимпын анхны алтан медалийг Хятад улс хүртлээ
  • Н
    Нанва

    7 сарын 27

  • Олимпын анхны алтан медалийг Хятад улс хүртлээ

    Хятад улс 10 метрийн хийн урт бууны багийн төрөлд түрүүлж, алтан медалийн төлөөх тоглолтод Өмнөд Солонгосын багийг 16:12-оор буулган авснаар 2024 оны Парисын олимпын наадмын анхны алтан медалийг хүртлээ.
    Харин олимп наадмын анхны хүрэл медалийг Казахстаны баг хийн урт бууны 10 метрийн холимог багийн төрөлд Германы багийг 17:5-аар буулган авч, хүрэл медаль хүртсэн байна.  Казахстаны мэргэн бууч Александра Ле, Ислам Сатпаев нар эхний тойрогт 21.4-20.7-оор хожиж, 2:0-ээр тэргүүлсэн байна.  
    Ийнхүү Хятад улсын шигшээ баг алтан медалийг хүртэж, Солонгосын шигшээ баг мөнгөн медаль хүртэж, Казахстан улс  хүрэл медалийг хүртсэн бол Герман улс дөрөвдүгээр байрт шалгарчээ. 

    Олимпын анхны алтан медалийг Хятад улс хүртлээ