MSports logo
Сэлэнгэ Бодонс баг НБА-ийн супер од тоглогчтой гэрээ хийжээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 7

  • Сэлэнгэ Бодонс баг НБА-ийн супер од тоглогчтой гэрээ хийжээ

    Өмнө нь Демаркус Казинс, Дуйт Ховард нартай холбогдсон талаар мэдээлэл хийгээд байсан Сэлэнгэ Бодонс баг энэ удаа НБА-ийн өөр нэгэн супер одтой албан ёсоор гэрээ хийж, баталгаажуулснаа зарлалаа. Өнөөдөр тус багийн эзэн Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа "NBA нэгэн super star Selenge Bodons- т легионероор тоглох гэрээ эцэслэгдлээ. 2025 оны 1-р сарын 10-д олон улсын хэвлэлээр талууд албан мэдээллээ хамтран гаргана. Тэр болтол ямар ч хөндлөнгийн мэдээнд бүү автаарай! Бид энэ жил аварга авахын төлөө зорьж байгаа" хэмээн нийтэлжээ.

    Одоогоор ямар тоглогч авчрах нь тодорхойгүй байгаа ч 01-р сарын 10-ны өдөр албан ёсоор зарлана гэжээ. Сэлэнгэ Бодонс багийн хувьд өнөөдрийн байдлаар 10-6 амжилттай хүснэгтийн 2-р байранд Хасын Хүлэгүүд багийн араас бичигдэж буй амжилттай явна. Тэдэнд одоо нэг асуудал үүсээд буй нь тэд хэдийнээ Ахмад Гилберт, Жэйнтал Силла нартай гэрээ байгуулан тоглож буй. Дээд лигийн дүрмээр дээд тал нь хоёр импорт тоглогчтой гэрээ хийж, талбай дээр гаргах боломжтой ба улиралд нийтдээ 4 тоглогчтой л гэрээ хийж болно. Хэрвээ тэд НБА-д тоглогж байсан одтой гэрээ хийж, багтаа нэгтгэвэл Ахмад уу, Силла юу гэсэн сонголтод тулж ирэх нь ээ. Хэдий тэд M Хөгжлийн лигт багтай, аль нэгийг нь тус баг руугаа явуулж болох боловч хөгжлийн лигийн Плэй-офф эхэлсэн тул тоглогч нэмж болох эсэх нь эргэлзээтэй юм.