Экуадор улсын Гуаякиль хотноо өсвөр үеийн жүдо бөхийн ДАШТ 08-р сарын 20-с эхэлж, 08-р сарын 23-ийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Манай шигшээ багаас эрэгтэйчүүдийн -60кг-н жинд Гүрү Дорж клубийн тамирчин Ж.Энхтөр хүрэл медаль хүртлээ. Мөн холимог багийн төрөлд манай шигшээ багийн тамирчид хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа.
Өсвөр үеийн жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хүрэл медаль хүртлээ
П
Пүрэвлхагва
8 сарын 24
Тэмцээний эхний өдөр Ж.Энхтөр -60кг-н жинд D хэсгийн аварга болж, улмаар их шөвөгт Канадын Сэмирозум Романд ялагдаж, хүрэл медалийн төлөө нутаг нэгт А.Даваабаатартай барилдаж, ялснаар хүрэл медалийн эзэн болсон.
Харин манай холимог шигшээ баг эхний тойрогт Туркийн шигшээ багийг 4:3-р ялж, шөвгийн наймд Францын шигшээ багийг 4:1-р ялж, их шөвөгт шалгарсан бөгөөд Бразилын шигшээ багт 1:4-р ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын шигшээ багийг 4:2-р буулган авч, өсвөрийн жүдо бөхийн холимог багийн төрөлд 2 дахь удаагаа хүрэл медаль хүртлээ.





