MSports logo
МУГТ Ц.Раднаа 100 метрийн төрөлд алтан медаль хүртлээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 24

  • МУГТ Ц.Раднаа 100 метрийн төрөлд алтан медаль хүртлээ

    Монголын хөнгөн атлетикийн домог болсон, МУГТ Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотноо үргэлжилж буй 2026 оны Дэлхийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртлээ.

    МУГТ Ц.Раднаа 100 метрийн төрөлд алтан медаль хүртлээ

    Өдгөө 92 настай МУГТ Ц.Раднаа өөрийн насны ангилалд хурд хүч, тэсвэр хатуужлаа дахин харуулж, дэлхийн хэмжээний мастеруудын тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, 100м төрөлд 18,29сек амжилттай нэгдүгээр байрт орлоо. Тэрээр өмнө нь ч мастеруудын олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож байсан билээ. 

    МУГТ Ц.Раднаа 100 метрийн төрөлд алтан медаль хүртлээ

    БНСУ-ын Дэгү хотод болж буй энэ удаагийн дэлхийн мастеруудын тэмцээнд 90 гаруй орны 11,000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд нийтдээ 35-аас дээш насны тамирчид нас насны ангиллаар өрсөлдөж байна. Тэмцээн наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.