Францын алдарт PSG клуб өөрсдийн “Parc des Princes” цэнгэлдэх хүрээлэндээ Лондонгийн Arsenal клубийг хүлээн авч тоглолоо. Эхний тоглолт Arsenal клубийн алдарт “Emirates” цэнгэлдэхэд болоход талбайн зочин багийн Ousmane Dembélé цорын ганц гоол оруулж 0:1 харьцаагаар PSG клуб ялалт байгуулж байсан.
Тоглолтын эхнээс талбайн зочид илүүрхэж байв. Тоглолтын 8 дахь минут талбайн зочин багаас багийн ахлагч Martin Ødegaard ганган цохисон ч хаалгач Gianluigi Donnarumma 2 ч удаа багаа гоёмсог хаалтаар аварлаа. Тоглолтын 17 дахь минут Гүрж шидтэн Khvicha Kvaratskhelia зүүн жигүүрээс төв рүү гоцлон тоглолт хийж хаалга руу гоёмсог цохисон ч шон оносноор тоог өөрчилж чадсангүй. Тоглолтын 27 дахь минут талбайн эздээс Vitinha чөлөөт цохилт төв рүү гүйцэтгэж Thomas Partey маш муу цэвэрлэснийг нь Испани хагас хамгаалагч Fabián Ruiz өршөөсөнгүй зүүн хөлийн ганган цохилтоор тооны харьцааг нээж 1:0 болгов. Түүний гоолоос 3 минутын дараа талбайн эздийн сөрөг довтолгоо Bradley Barcola хаалгачийн эсрэг гарч ирээд цохисон ч David Raya энэ удаа гайхалтай реакци гарган хааж багаа аварлаа.
Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 64 дэх минут талбайн зочдоос Bukayo Saka зүүн хөлийн дотроор гоёмсог цохисон ч Gianluigi Donnarumma зогсоож чадлаа.
Тоглолтын 66 дахь минут Achraf Hakimi-ийн цохилт дээр Myles Lewis-Skelly гар хүрч шүүгч 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг талбайн эздэд заалаа. Үүнийг нь Vitinha цохисон ч David Raya амжилттай хааж багтаа том тус хүргэв. Гэсэн ч 72 дахь минутад Ousmane Dembélé-ийн дамжуулалтаар Morocco хамгаалагч Achraf Hakimi гоол оруулж талбайн эзэд 2:0 нийлбэр дүн 3:0 болгосноор Arsenal клубийг хүнд байдалд оруулав. Тоглолтын 76 дахь минут Leandro Trossard зүүн жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалт хамгаалагчийн алдааг Bukayo Saka амжилттай ашиглан тоог 2:1 болгон ойртууллаа.
Улмаар үндсэн цаг дуусаж талбайн эзэн PSG клуб 2:1 харьцаагаар ялалт байгуулж нийлбэр дүн 3:1 харьцаатай хожсоноор аваргын төлөө Италийн Inter Milan клубтэй 6-р сарын 1-нд 03:00 цагаас Германы Мюнхен хотод тоглохоор боллоо.