Хоёрдугаар хагас эхлээд 52 дахь минут Hakan Çalhanoğlu чөлөөт цохилт гүйцэтгэж түүнийг нь Francesco Acerbi мөргөж гоол оруулсан ч отон тоглолт болж тоо хэвээр үлдлээ. Тоглолтын 54 дэх минут Gerard Martín дамжуулалтаар Eric García гоол оруулж 2:1 болгон ойртууллаа. Тоглолтын 57 дахь минут өнөөх л Gerard Martín дамжуулалтаар Eric García хаалга руу цохисон ч өдгөө 36 настай Швейцар хаалгач Yann Sommer гайхалтай хаалт үзүүлэв. Улмаар 60 дахь минут Gerard Martín дамжуулалтаар Dani Olmo мөргөж гоол оруулан 2:2 болгов.
Тоглолтын 77 дахь минут 17 настай залуу од Lamine Yamal-ийн гоёмсог цохилтыг өнөөх л Yann Sommer ахин нэг ганган хааж багтаа тус хүргэлээ. Тоглолтын 87 дахь минут Raphinha хаалга руу цохиж Yann Sommer хаасан ч бөмбөг буцаж Raphinha дээр ирж хаалга руу хүчтэй төгсгөл хийж 2:3 болгосноор талбайн эздийг маш хүнд байдалд орууллаа. Гэсэн ч үндсэн цаг дуусаж 90+3 дахь минут талбайн эздээс Denzel Dumfries-ийн дамжуулалтаар Francesco Acerbi гоол оруулан багаа аваргын төлөө үлдэх боломжийг хадгалж тоо 3:3 боллоо. Улмаар үндсэн цаг дуусаж нэмэлт 30 минут тоглохоор болов.
Нэмэлт үеийн 99 дэх минут Mehdi Taremi дамжуулалтаар Davide Frattesi гоол оруулж талбайн эзэд 4:3 болголоо. 114 дэх минут Lamine Yamal-ийн гайхалтай цохилтыг Yann Sommer гайхалтай хааж энэхүү тоглолтод багаа аварснаар Inter Milan клуб 2 жилийн дараа ийнхүү ахин аваргуудын лигийн шигшээд шалгарлаа.
Аваргуудын лигийн шигшээ тоглолт 6-р сарын 1-нд 03:00 цагаас Германы Мюнхен хотод болно