Хэсгийн шат
A хэсэгт MOUZ ба Vitality багууд фаворитын хувиар paiN болон Wildcard багуудыг хялбархан ялсан. Хасагдах шатны тулаанд Wildcard баг paiN-ийг хожиж үлдсэн бол хэсгийн тэргүүлэгчдийн тулаанд Vitality эхний мап Mirage дээр MOUZ-д 9-13 харьцаатай ялагдсан ч, Inferno (13-9), Train (13-8) дээр ялалт байгуулж, хагас шигшээд шууд шалгарсан.
B хэсэгт Spirit болон FaZe багууд зөвхөн FlyQuest-ийг хожиж чадсан. FlyQuest тэмцээнээ эрт орхисон бол Falcons хоёр багийг дараалан ялснаар хагас шигшээд шууд шалгарсан. Spirit болон FaZe багууд шөвгийн наймд үлдсэн.
Шөвгийн найм
- MOUZ 2-0 FaZe
- Spirit 2-0 Wildcard
MOUZ vs FaZe:
Чансаагаар ойролцоо мэт харагдаж байсан ч MOUZ өнгөрсөн хоёр сарын дотор дэлхийн чансааны 2-р байр руу дэвшиж, FaZe чансаа доошилсон. Тиймээс шинжээчид MOUZ-ийг ялна гэж таамаглаж байв. Dust2 дээр FaZe бага зэргийн эсэргүүцэл үзүүлсэн ч 11-13-аар ялагдсан. Mirage дээр MOUZ дийлдэшгүй байж 13-2-оор ялжээ.
Jimpphat 2.92 рейтинг, 27/3 KD үзүүлэлттэй байсан бол FaZe-ийн rain ердөө 0.25 рейтинг, 2/15 KD-тайгаар урам хугалсан гэхэд хилсдэхгүй.
Spirit vs Wildcard:
Америкчууд Anubis мап дээр бага зэрэг эсэргүүцэл үзүүлж 7-13 харьцаатай ялагдаж Dust2 дээр 2 раунд л авсан (2-13). Spirit бүрэн давамгайлсан.
Хагас шигшээ
- Falcons 2-0 MOUZ
- Vitality 2-0 Spirit
Falcons vs MOUZ:
Nuke дээр тэнцүүхэн өрсөлдөөн өрнөж, нэмэлт цагт Falcons 16-14-өөр ялсан. Dust2 дээр Falcons довтолгооны талд 10 раунд авч, 13-6-гаар хаав.
Vitality vs Spirit:
Хоёр баг тус бүр нэг BLAST тэмцээнд түрүүлсэн: Spirit (Bounty Spring), Vitality (Open Spring). Mirage дээр Vitality эхний хагаст 11-1-ээр давамгайлж, эцэст нь 13-8-гаар ялсан. Nuke дээр бүрэн хяналт тогтоож 13-9-ээр хожсон.
Финал:Vitality 3-2 Falcons
Vitality болон Falcons багууд долоо хоногийн өмнө IEM Melbourne 2025-д яг ижил мап сонголттой тоглож, ижил оноотой дуусгасан тул энэ тулаан "déjà vu" мэт болсон.
Мап сонголт: Inferno, Dust2, Train, Mirage, Nuke
- Inferno дээр Falcons 13-9 ялсан
- Dust2, Train дээр Vitality 13-6, 13-6 ялсан
- Mirage дээр Falcons эхний хагаст 9-3, дараа нь 12-3 хүртэл тэргүүлсэн ч Vitality 9 дараалсан раунд аван нэмэлт үе хүргэсэн. Эцэст нь m0NESY 35 фрагаар багтаа ялалт авчрав.
- Nuke дээр Vitality туршлагаар илүүрхэж, ZywOo ба ropz нийлээд 44 фраг хийж, NiKo ба m0NESY нийлээд ердөө 21 фраг хийжээ. Vitality 13-8-аар ялж, цувралыг 3-2 болгож, аварга болов.
Vitality баг амаргүй тулаан хийсэн ч Falcons-ийг дахин хожиж, улирлын тав дахь томоохон тэмцээндээ түрүүлж, $125,000-ийн шагнал хүртэв. Багийн ахлагч Mathieu "ZywOo" Herbaut дараалсан тав дахь HLTV x 1xBet MVP шагнал хүртэж, карьерынхаа 25 дахь MVP цомыг гардав. Энэ нь Esports-ийн түүхэн дэх цоо шинэ рекорд билээ.
Vitality багийн дараагийн тэмцээн нь IEM Dallas 2025 болон BLAST.tv Austin Major 2025.