MSports logo
Богдан Богданович: “Сагсан бөмбөг бидний цусанд байдаг”
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 26

  • Богдан Богданович: “Сагсан бөмбөг бидний цусанд байдаг”

    "FIBA-EuroBasket 2025" тэмцээн 08-р сарын 27-нд Кипр, Финланд, Латви, Польш зэрэг дөрвөн улсад зохиогдоно. Тус тэмцээнд өнгөрөгч Олимпын Хүрэл медальт Сербийн шигшээ баг оролцох эрхээ авсан. Олимпын үеэр эх орныхоо бүх цаг үеийн мэргэн бууч болсон Богдан Богданович энэ спорт болон Сербчүүдын амьдралд сагсан бөмбөгийн эзлэх байр суурийн талаар сэтгэгдлээсээ хуваалцжээ.


    Богданович:


    quote

    “Сагсан бөмбөг бидний цусанд байдаг. “Чамайг баг байхаас чинь бүгд бид сагсан бөмбөгтөө л шилдэг нь хэмээн зааж сургадаг. Бидний гаргасан амжилт ч үүнийг гэрчилдэг байх”

    Серби нь нэгэн цагт Югославын Бүгд Найрамдах Улсын нэг байсан бөгөөд олон улсын томоохон тэмцээнүүдээс медаль хүртсэн олон домогт тоглогчид байдаг байсан.

    Югослав таван удаа дэлхийн аварга болсон бөгөөд хамгийн сүүлд 2002 онд Индианаполис хотод хүртсэн. Тэр үед Югослав АНУ-ын NBA-ын тоглогчдоос бүрдсэн багийг шөвгийн наймд 81:78-аар буулган авснаар анх удаагаа Олимп эсвэл ФИБА-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавцанд томоохон баг гэдгээ баталгаажуулсан юм. Югослав FIBA EuroBaskets-д найман удаа түрүүлсэн ба хамгийн сүүлд 2001 онд түрүүлсэн. Тэд мөн 1980 оны олимпын алтан медаль хүртэж, 1988, 1996 онд мөнгө, 1984 онд хүрэл медаль хүртэж байжээ.

    Серби улс тусгаар тогтносон улс болсноос хойш тус улс 2009, 2017 онд FIBA EuroBasket, 2014, 2023 оны ДАШТ, 2016 оны олимпод дэд байр эзэлсэн. Өнгөрсөн жил Сербийн баг бүр ч сайн байсан ба Парисын наадамд хагас шигшээд АНУ-д 95:91-ээр хожигдсон ч Германыг буулган авч хүрэл медалийн эзэн болсон.

    Богдан Богданович: “Сагсан бөмбөг бидний цусанд байдаг”
    quote

    Сербийн сэтгэл зүй практик дээр шаргуу ажиллах, тоглоомыг толгойгоороо тоглох тал дээр анхаардаг. Мөн бидэнд агуу сэтгэгч Песич байгаа нь хамгийн том давуу тал”

    Сербийн шигшээ баг "Евро Баскет 2025" тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд одоо энэ тэмцээнд түрүүлэх хамгийн гол фаворит баг байгаа нь эргэлзээгүй.