MSports logo
НИЦЕ, КЁЛЬН КЛУБҮҮДИЙН ТОГЛОЛТ ФЕНҮҮДИЙН ЗОДООНЫ УЛМААС ТҮР ЗОГССОН БАЙНА
  • А
    Админ

    9 сарын 8

  • НИЦЕ, КЁЛЬН КЛУБҮҮДИЙН ТОГЛОЛТ ФЕНҮҮДИЙН ЗОДООНЫ УЛМААС ТҮР ЗОГССОН БАЙНА

    Европын Конференц лигийн “D хэсэгт” учраа таарсан Францын Нице болон Германы Кёльн клубүүдийн тоглолт Францын “Альянц Ривьера” ордонд 00:45 минутад эхлэх хуваарьтай байсан ч хоёр багийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хуваарьт цагаасаа нэг цагийн дараа эхэлжээ. Хоёр багийн хөгжөөн дэмжигчид бие биерүүгээ утаат бамбар шидэж, зодолдсон бөгөөд цагдаа нар ирж эмх замбараагүй байдлыг зогсоосон байна. Түүгээр ч зогсохгүй тоглолт эхлэхээс өмнө нэг хөгжөөн дэмжигчийг индэр дээрээс түлхэж орхижээ. Урьдчилсан мэдээгээр дор хаяж 18 хүн шархадсан байна. Ийнхүү тоглолтын зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнгийн домофоны улмаас тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргасан.
    Энэ талаар Колн багийн зүгээс “ Бид хүчирхийллийн ямар ч хэлбэрийг зөвшөөрөхгүй. Зохих арга хэмжээг нь авах болно. Спорт бол бие биедээ шударга, хүндлэлтэй хандах ёстой. Хөлбөмбөгийг баяр болгон үздэг хөгжөөн дэмжигчдээсээ хүлцэл өчье” хэмээн эмх замраагүй байдал үүсгэсэн хөгжөөн дэмжигчдээ буруутгасан байна.

    Хоёр багийн тоглолт 01:40 минутад эхэлсэн бөгөөд Кёльн багаас Герман довтлогч Стеффен Тиггс тоглолтын 18 дах минутад гоол оруулж багтаа тэргүүллийг авч ирсэн ч Нице клубийн довтлогч Энди Делорт хоёрдугаар хагасын 61 дэх минутад 11 метрийн торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлж улмаар тоглолтын үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн юм. Нице клуб өнгөрсөн улиралд өнжсөний дараа Европын тэмцээнд эргэн ирлээ. Харин Кёльн Европын лигийн 2017/18 оны улирлын хэсгийн шатанд гуравдугаар байрт шалгарснаас хойш УЕФА-гийн анхны тоглолтоо хийлээ. 

    Э.Мандалбаяр