MSports logo
ПРИМОЗ РОГЛИЧ ВУЭЛЬТА ИСПАНИ УРАЛДААНЫ ҮЕЭР ОСОЛДОЖ ГЭМТЭЛ АВЛАА
  • А
    Админ

    9 сарын 7

  • ПРИМОЗ РОГЛИЧ ВУЭЛЬТА ИСПАНИ УРАЛДААНЫ ҮЕЭР ОСОЛДОЖ ГЭМТЭЛ АВЛАА

    “Вуэльта Испани” уралдааны 2019, 2020, 2021 онуудын аварга Примоз Роглич “Вуэльта Испани”  уралдааны 16 дахь гарааны үеэр осолдож гэмтлийн улмаас уралдааныг орхисон байна.  Роглич дугуйгаа солиод уралдаанаа дуусгах гэсэн боловч түүний биеийн баруун тал тэр чигтээ шалбарч зүсэгдсэн байсан болохоор багийн зүгээс уралдаанд буцаж орохыг зөвшөөрөөгүй байна. Ийнхүү 32 настай Словени улсын дугуйчин тус цуврал тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн бөгөөд “Jumbo-Visma” багийнх нь зүгээс “Хурдан эдгээрэй аварга! Чиний энэ тэмцээний зорилго өөр байсан нь мэдээж, гэвч харамсалтай нь ийм зүйл боллоо. “Вуэльта Испани” уралдаанд хамт байсан мөч болгонд чин баярлалаа” хэмээн “Twitter” хуудаснаа жиргэжээ. Роглич тэмцээний чансааны хоёрт бичигдэж байсан  бөгөөд 16 дахь гараанд тэмцээний чансааны нэгт байгаа тамирчнаас 1 минут 26 секундын урд явж байсан билээ. Гэвч бариа 100 метрийн зайтай байхад харамсалтайгаар осолдож гэмтэл авсан юм. 

    Э.Мандалбаяр