2024 оны Австралийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээний 18 хүртэлх насны ангилалд оролцох эрх авах сорил тэмцээнд манай улсаас Ч.Мартаа шалгаран Япон улсын Ёокаячи мужид Ази тив болон Япон улсын шилдгүүдтэй өрсөлдлөө. Энэхүү сорилд Япон болон Ази тивийн 16 эрэгтэй, 16 эмэгтэй өрсөлдсөн ба дөрвөн хэсэгт хуваагдаж Ч.Мартаа "С" хэсгийг тэргүүлэн тоглосон билээ. Хэсгийн Эхний тоглолтоо Япон улсын тамирчин Химаритай өрсөлдөж 1 цаг 20 минут өрсөлдсөн ширүүн тоглолтын эцэст 6:3, 7:5-аар хожигдсон бол өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо мөн эзэн орны тамирчин Риса Үенэнотой тоглож 1:6 5:7-ын харьцаатай хожигдон тэмцээнээ өндөрлүүлээ. Ирэх жил дахин оролцох боломж байгаа тул дахин ур чадвартай тамирчдаа оролцуулна хэмээн “Монголын теннисний холбоо”-оос мэдээллээ.
Австралийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээний сорил тэмцээнд Ч.Мартаа оролцож хоёр ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ
Ө
Өсөхбаяр
11 сарын 15