MSports logo
The MongolZ багийн удахгүй өрсөлдөх "IEM Melbourne 2025" тэмцээний тоглолтын тов тодорхой боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 17

  • The MongolZ багийн удахгүй өрсөлдөх "IEM Melbourne 2025" тэмцээний тоглолтын тов тодорхой боллоо

    Цахим спортын CS2 төрлийн "S Tier" буюу хамгийн том шатны "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээн 04-р сарын 21-ээс 24-ний хооронд Австралын Мельбурн хотноо үргэлжилнэ.

    Нийт 300.000 ам долларын шагналын сантай тус тэмцээнд дэхлийн чансаа өндөр 16 баг өрсөлдөнө. Өнөөдөр тоглолтын тов тодорхой болсон ба манай The MongolZ баг тэмцээний А хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын Complexity багтай 04-р сарын 21-ний өглөө 09:15 цагаас тоглоно.

    The MongolZ багийн удахгүй өрсөлдөх "IEM Melbourne 2025" тэмцээний тоглолтын тов тодорхой боллоо

    Хэсгийн тоглолтууд болон хасагдах шатны бүх тоглолтууд Best of 3 журмаар явагдна. Хэсэгтээ финалд үлдсэн баг шууд финалд гарах бол хэсэгтээ хожигдож, доод шат руу унасан багуудаас тэргүүлж гарч ирсэн нэг баг буюу нийтдээ хэсгээс 2 баг хасагдах шатанд өрсөлдөнө.

    The MongolZ баг Complexity багийг буулгаж авбал FaZe Clan, paiN Gaming нарын аль хожсонтой хэсгийн хагас шигшээд өрсөлдөнө.

    Цахим спортыг дэмжигч, олон улсын спорт бүүкмэйкинг комдпаний хамтрагч The MongolZ багтаа амжилт хүсье!