MSports logo
Аваргуудын лигийн хагас шигшээд 4 өөр улсын баг шалгарлаа
  • Т
    Тэлмүүн

    4 сарын 17

  • Аваргуудын лигийн хагас шигшээд 4 өөр улсын баг шалгарлаа

    REAL MADRID vs ARSENAL


    Real Madrid клуб өөрсдийн “Santiago Bernabéu” цэнгэлдэх хүрээлэндээ хойд Лондонгийн алдарт Arsenal клубийг хүлээн авч тоглолоо. Эхний тоглолт Arsenal талбай дээрээ 3:0 харьцаатай хожиж байсан.


    Тоглолт дөнгөж эхлээд 2 дах минут талбайн эздийн довтолгоо Vinicius Jr дамжуулалтаар Kylian Mbappe гоол оруулсан ч отон тоглолтод орж тооцсонгүй. Төд удалгүй талбайн зочдоос Bukayo Saka 2 ч удаа аюултай довтолгоо гүйцэтгэсэн ч Thibaut Courtois ганган хааж чадлаа. Тоглолтын 10 дах минут талбайн зочид булангийн цохилт гүйцэтгэхэд Mikel Merino дээр Raúl Asencio алдаа гаргасан гэж үзэн шүүгч 11 метрийн торгуулийн цохилт талбайн зочдод олгов. Гэсэн ч торгуулийн цохилтыг Bukayo Saka гүйцэтгэж Thibaut Courtois амжилттай хааж чадав. Тоглолтын эхний хагаст талбайн эзэд илүүтэйгээр довтолж байсан ч хараахан гоол орсонгүй эхний хагас 0:0-р өндөрлөв. 


    Тоглолтын 2-р хагас эхлээд 65 дах минут Arsenal клубийн Mikel Merino-ийн гоёмсог дамжуулалтаар Bukayo Saka гоол оруулан 0:1 болгож талбайн эздийг хүнд байдалд оруулав. Ердөө 2 хон минутын дараа буюу 67 дох минут William Saliba-ийн маш том алдааг Vinicius Jr өршөөлгүй гоол оруулан талбайн эзэд 1:1 болгов. Үндсэн цаг дуусаж 90+3 дах минут Mikel Merino-ийн дамжуулалтаар Gabriel Martinelli энэхүү тоглолтын эцсийн цэгийг тавьж 1:2 харьцаагаар талбайн зочид ялалт байгуулж нийлбэр дүн 1:5 харьцаагаар шөвгийн 4-т шалгарч чадлаа. Ингэснээр тэд 2008/2009 оны улирлаас хойш анх удаа шөвгийн 4-т шалгарч байна. Тэдний өрсөлдөгчөөр Францын аваргууд Paris Saint-Germain клуб шалгарсан байгаа.

    Аваргуудын лигийн хагас шигшээд 4 өөр улсын баг шалгарлаа

    INTER MILAN vs BAYERN MUNICH


    Inter Milan клуб өөрсдийн “San Siro” цэнгэлдэх хүрээлэндээ Германы алдарт Bayern Munich клубийг хүлээн авч тоглолоо. Эхний тоглолт Bayern Munich-ийн “Allianz Arena” цэнгэлдэхэд болоход 1:2-ийн харьцаагаар талбайн зочин Inter Milan клуб ялалт байгуулж байсан.

    Тоглолтын 10 дах минут Marcus Thuram-ийн дамжуулалтаар Federico Dimarco гоёмсог цохилт гүйцэтгэсэн ч Bayern Munich клубийн залуу хаалгач Jonas Urbig хааж чадлаа. Эхний хагаст 2 клуб олон аюултай боломж гүйцэтгэсэн ч 2 клубийн хаалгач нар ганган байж 0:0 харьцаагаар өндөрлөв. Тоглолтын 2-р хагас эхлээд 52 дох минут Leon Goretzka дамжуулалтаар Английн шигшээ багийн шилдэг довтлогч Harry Kane хаалга руу цөм цохиж тооны харьцааг талбайн зочид 0:1 болгон тэргүүлж эхэллээ. Тоглолтын 58 дах минут Inter Milan клуб булангийн цохилтоос багийн ахлагч Lautaro Martínez гоол оруулан 1:1 болгов. 


    Түүний гоолоос ердөө 3 минутын дараа буюу 61 дэх минут мөн л булангийн цохилтоос Hakan Çalhanoğlu-ийн дамжуулалтаар Benjamin Pavard хаалга руу хүчтэй мөргөж гоол оруулснаар талбайн эзэд 2:1 харьцаатай тэргүүлж эхэллээ. Тоглолтын 76 дах минут талбайн зочид булангийн цохилтоос хувилбар амжилттай хэрэгжин Serge Gnabry-ийн дамжуулалтаар Eric Dier мөргөж гоол оруулан тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн. Үндсэн цаг дуусаж 90+5 дах минут Thomas Müller хаалга руу аюултай мөргөсөн ч Inter Milan клубийн хаалгач Yann Sommer амжилттай хааж чадсанаар үндсэн цаг 2:2 харьцаатай өндөрлөж нийлбэр дүн 4:3 харьцаагаар Inter Milan клуб ялалт байгуулж шөвгийн 4-т шалгарч чадлаа. Тэдний өрсөлдөгчөөр Испанийн алдарт Barcelona клуб шалгарсан байгаа.

    Аваргуудын лигийн хагас шигшээд 4 өөр улсын баг шалгарлаа

    ASTON VILLA vs PARIS SAINT-GERMAIN


    Aston villa клуб өөрсдийн “Villa Park” цэнгэлдэх хүрээлэндээ Францын аварга PSG клубийг хүлээн авч тоглолоо. Эхний тоглолт PSG клуб талбай дээрээ 3:1 харьцаатай хожиж байсан. 


    Тоглолтын өмнө тамирчид талбайд гарах агшинд Аваргуудын лигийн сүлд дуу биш Европа лигийн сүлд дууг эгшиглүүлж том алдаа гарсан. Мөн Aston Villa клубийн үнэнч хөгжөөн дэмжигч Уэльсийн ханхүү William хүү George-тойгоо энэхүү тоглолтыг үзэж сонирхлоо.


    Тоглолт эхлээд ердөө 11’ PSG клубийн сөрөг довтолгоо Barcola зүүн жигүүрээс төв рүү дамжуулсан бөмбөг хаалгач Emiliano Martinez-н дутуу хатгасан бөмбөгийг Achraf Hakimi цохиж гоол оруулан 0:1 харьцаатай PSG клуб тэргүүлж эхлэв. Тоглолтын 27’ мөн л хойноос сөрөг довтолгоо явж Ousmane Dembele-ийн дамжуулалтаар эхний тоглолтод гоол оруулсан PSG клубийн хамгаалагч Nuno Mendes солгой хөлөөрөө гоол оруулан 0:2 болгож талбайн эздийг маш хүнд байдалд оруулав. 


    Гэсэн ч тоглолтын 34’ талбайн эздээс John Mcginn-ийн дамжуулалтаар Youri Tielemans гоол оруулж эхний хагас 1:2 харьцаагаар өндөрлөв. Тоглолтын 2-р хагас 55’ Pau Torres-ийн дамжуулалт John Mcginn өөрийн зооноос бөмбөгөө тууж явсаар хаалганаас 20-иод метрийн зайнаас солгой хөлийн ганган цохилтоор тоог тэнцүүлж 2:2 болгов. Түүний гоолоос ердөө 2’ дараа буюу 57’ Marcus Rashford-ийн гоёмсог гоцлон тоглож дамжуулалтыг Ezri Konsa-д өгч үүнийг нь гоол оруулснаар талбайн эзэд 3:2 болгон тэргүүлийг авч Villa Park нурах шахам баярлацгааж байлаа.  


    Улмаар тоглолтын 59’ Youri Tielemans-ийн гоёмсог мөргөлтийг Gianluigi Donnarumma дэндүү ганган хааж чадлаа. Үндсэн цаг дуусахтай зэрэгцэн 90+2’ талбайн эздээс Ian Maatsen солгой хөлийн гоёмсог цохилтыг William Pacho блок хийн зогсоож шүүгч José María Sánchez Martínez эцсийн шүглийг үлээснээр Францын аварга PSG клуб нийлбэр дүн 4:5 харьцаатай ялалт байгуулснаар шөвгийн 4-т шалгарч чадлаа.

    Аваргуудын лигийн хагас шигшээд 4 өөр улсын баг шалгарлаа

    BORUSSIA DORTMUND vs BARCELONA


    Borussia Dortmund клуб өөрсдийн “Signal Iduna Park” цэнгэлдэх хүрээлэндээ Каталаны алдарт Barcelona клубийг хүлээн авч тоглолоо. Эхний тоглолт Barcelona клуб талбай дээрээ 4:0 харьцаатай хожиж байсан.


    Тоглолт эхлээд ердөө 11’ Pascal Groß дээр Barcelona клубийн хаалгач Wojciech Szczęsny алдаа гарган зогсоож 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг талбайн эзэд авч улмаар Serhou Guirassy амжилттай гүйцэтгэн талбайн эзэд 1:0 харьцаатай тэргүүлж эхэллээ. Мөн эхний хагаст талбайн эзэд аюултай олон аюултай боломж үүсгэж байсан ч Barcelona клубийн хамгаалалт мундаг ажиллаж байлаа. 2-р хагас эхлээд 49’ булангийн цохилтоос орж ирсэн бөмбөгийг Ramy Bensebaini төв рүү мөргөж өгсөн дамжуулалтыг Serhou Guirassy мөргөж гоол оруулан талбайн эзэд 2:0 болгов. Гэсэн ч 54’ Fermín López баруун жигүүрээс төв рүү өгсөн дамжуултанд Ramy Bensebaini санамсаргүй өөрийн хаалганд гоол оруулж 2:1 болгов. 


    Тоглолтын 76’ Ronald Araújo-ийн дутуу цэвэрлэсэн бөмбөгийг өнөөх л Serhou Guirassy гоол оруулан энэ тоглолтод хэттрик буюу хувийнхаа 3 дах гоолийг оруулав. Тоглолтын 78’ Julian Brandt гоол оруулсан ч отон тоглолт гэж үзэн шүүгч гоолийг тооцсонгүй. Үлдсэн хугацаанд талбайн эзэд аюултай олон боломж үүсгэсэн ч Barcelona клубийн хамгаалалт хана хэрэм шиг л ажиллаж нийлбэр дүн 3:5 харьцаатай Barcelona клуб ялалт байгуулж шөвгийн 4-т шалгарч чадлаа.

    Аваргуудын лигийн хагас шигшээд 4 өөр улсын баг шалгарлаа

    Спортыг дэмжигч - Heineken MN

    "Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"