MSports logo
Цайр Минерал шигшээ шатанд шалгарч, Итгэлт Санхүү, Төмөр Өргөө клубүүдэд цор ганц хожил үлдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 17

  • Цайр Минерал шигшээ шатанд шалгарч, Итгэлт Санхүү, Төмөр Өргөө клубүүдэд цор ганц хожил үлдлээ

    Монголын ширээний Теннисийн холбооноос жил бүх уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь улирлын хагас шигшээ шатны тоглолтууд явагдаж байна. Өчигдөр хагас шигшээ шатны 2 дахь тоглолтууд ширээний теннисийн "Оч" клубт 18:00 цагаас эхлэн өрсөлдлөө.

    Төмөрт Өргөө, Итгэлт Санхүү Мастерс клубийн цувралын хоёр дахь тоглолтын салхийг М.Тэмүүүлэн, Т.Чинзориг нар нээж М.Тэмүүлэн 3-1 харьцаатай буулгаж авлаа. Улмаар цувралыг зайлшгүй тэнцүүлэх шаардлагатай Итгэлт Санхүү Мастерс клуб сет бүрт нямбай тоглож, 5-1 харьцаатай Төмөрт Өргөө клубийг буулгаж авлаа. Ийнхүү цуврал 1-1 харьцаатай тэнцэж, Финалд шалгарах эрхийн төлөө 04-р сарын 18-ны 18:00 цагаас "Оч" клубт тоглох болно.

    Хагас шигшээн хоёр дахь цуврал "Апсет" гарсан сонирхолтой цуврал болж өнгөрлөө. Улирлыг 8-2 амжилтай тэргүүлсэн УБ Синема клубийг 5-5 амжилттай 4-р байраар шалгарсан Цайрт Минерал клубүүдийн эхний цувралд Цайрт Минералд 5-3 харьцаатай буулгаж авсан.

    Хожигдох эрхгүй хариуцлагатай тоглолтод УБ Синема клубээс М.Манлайжаргал хожлийн салхийг хагалж Ж.Мөнхзоригийг 3-0 харьцаатай буулгаж авсан бол У.Мөнхшүр, Ө.Балжиннямыг 3-2 харьцаатай хожиж 1-1 болгон тэнцүүлэв. Цаашлаад А.Билгүүн, Б.Болор-Эрдэнэ нар хожлын цувралыг үргэлжлүүлж Цайрт Минерал 3-1 гэсэн давуу талыг авсан бол УБ Синема клубээс Б.Тарвачинбо, Ө.Балжиням нар багтаа маш хэрэгтэй хожлыг аван 3-3 болгон тэнцүүллээ. Улмаар тэдний хожил үргэлжилж М.Маналайжаргал А.Билгүүнийг 3-2 харьцаатай хүнд тоглолтын эцэст буулгаж авав. 4-3 болох үед Цайрт Минерал клубийн залуу тоглогч У.Мөнхшур тун хүлээцтэй тайван тоглож, Г.Сэлнэгэмөрөнг эцсийн мөчид 3-2-оор хожиж, 4-4 болгон тэнцүүллээ.

    Ингээд шийдвэрлэх 9 дэх тоглолт Ж.Мөнхзориг, Ч.Эрдэнэбаяр нарын хооронд өрнөлөө. Эхний сетийг Ж.Мөнхзориг, хоёр гурав дахь сетийг Ч.Эрдэнэбаяр авч багийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн амьсгаа дарсан тоглолт үргэлжилэв. Ж.Мөнхзориг 4 дэх сетэд тун чамбай тоглон 11-3 аар буулган авснаар 5 дахь сетэд сэтгэлзүйн давуу талтай орж ирлээ. Гэсэн ч Ч.Эрдэнэбаяр бууж өгсөнгүй ээлж дараалан оноо авалцаар байлаа. Улмаар оноо 12-12 дээр тэнцэхэд Ж.Мөнхзориг сэтгэлзүйгээ тун тогтовортой байлгаж, 14-12 харьцаатай буулгаж авснаар Цайрт Минерал клуб УБ Синемаг 5-4 харьцаатай хожсноор цувралд 2-0 харьцаатай тэргүүлэн ФИНАЛД-д шалгарлаа.