“Blast Premier Bounty S2” тэмцээний финалд Монгол улс болоод Ази тивийн төлөөлөл “THE MONGOLZ” баг өнгөрсөн шөнө (8-р сарын 17) “TEAM SPIRIT” багтай ВО5 журмаар тоглолоо.
THE MONGOLZ баг Blast Premier Bounty S2 тэмцээнээр дахин Дэлхийн баг гэдгээ баталж чадлаа
8 сарын 18

Эхний “NUKE MAP” дээр 11:13 харьцаатай, дараагийн “MIRAGE MAP” дээр 13:16 харьцаатай, дараагийн
“ANCEINT MAP” 5:13 гэсэн харьцаатай Blast Premier Bounty S2 тэмцээнд “TEAM SPIRIT” баг ялалт байгуулж цомыг өргөлөө. Тэдний хувьд өнгөрөгч тэмцээн “IEM COLOGNE 2025” мөн адил түрүүлж авраг болоод DONK шилдэг тоглогч байсан бол энэ удаа ч шилдэг тоглогч болж дахин өөрийгөө баталж чадлаа.

The Mongolz багийн хувьд дэлхийн чансаа 4-р байранд, Ази тивийн шилдэг баг гэдгээ дахин бид бүхэн болоод нийт тэднийг үздэг, дэмждэг хүүхэд залуучууддаа өөрсдийгөө дахин баталж харуулж чадлаа. Нийт 9-н удаа таарч тоглолт бүрдээ хожигдоод байсан “TEAM VITALITY” багтай шөвгийн 4-т таарч 2:0 гэсэн харьцаатай хожиж гайхалтай тоглолтыг үзүүлж одоо цаг үед хожиж CS GO2 тоглоомд хожиж үзээгүй үзээгүй баг гэж байхгүй болсон. The Mongolz багт Монгол болоод Дэлхийн маш олон үзэгчид дэмжиж үздэг гэдгийг сүүлийн 2 тоглолтоор нь харж болно.

“Blast Premier Bounty S2” Grand Final-н дараа манай тамирчид бид бүхэнд хандаж юу гэж сэтгэгдэл үлдээснийг хамтдаа харъя.


