Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод болж өнгөрлөө. Тэмцээний хүрэл медалийн төлөө Ираны шигшээ баг Шинэ-Зеландын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд аваргын алтан медалийн төлөө Австралийн шигшээ баг болон БНХАУ-ын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө.
FIBA Asia Cup 2025: Австралийн шигшээ баг Азийн аваргад 3 оролцож бүгдэд нь түрүүллээ
8 сарын 18


Хагас шигшээ шатанд Австралийн шигшээ багт 44 онооны зөрүүтэй хожигдсон Ираны шигшээ баг хагас шигшээ шатанд БНХАУ-ын шигшээ багт 14 онооны зөрүүтэй хожигдсон Шинэ-Зеландын шигшээ багуудын хооронд хүрэл медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагаст Ираны шигшээ баг хамгаалалт довтолгоо маш жигд сайн байж 47:33 харьцаатай илүүрхэв. Улмаар тоглолтын үндсэн цагт Ираны шигшээ баг 79:73 харьцаатай Шинэ-Зеландын шигшээ багийг хожиж чадсанаар хүрэл медалийн эзэд болж чадлаа.

Тус тоглолтод Ираны шигшээ багаас Seyed Mahdi Jafari 22 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүллээ.

Хагас шигшээ шатанд Ираны шигшээ багийг 44 онооны зөрүүтэй илүүрхсэн Ази тивийн хошой аварга Австралийн шигшээ баг хагас шигшээ шатанд Шинэ-Зеландын шигшээ багийг 14 онооны зөрүүтэй хожсон Ази тивийн аваргын 16 удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багуудын хооронд аваргын алтан медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний үед БНХАУ-ын шигшээ баг маш сайн тоглолтыг үзүүлж 8 онооны зөрүүтэй илүүрхэв. Гэсэн ч хоёрдугаар үед Австралийн шигшээ баг эсрэг багаасаа 4 оноо илүү авснаар эхний хагасыг 46:42 харьцаатай БНХАУ-ын шигшээ багийн илүүгээр дуусав. Тоглолтын хоёрдугаар хагаст хоёр багийн довтолгоо хамгаалалт маш жигд сайн байсан бөгөөд эцсийн мөчид Австралийн шигшээ баг 90:89 харьцаатай хожиж чадсанаар аваргын алтан медалийн эзэд болж чадлаа.

Тус тоглолтод Австралийн шигшээ багаас Xavier Cooks гайхалтай тоглолтыг үзүүлж 30 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Jaylin Galloway 23 оноо авч багтаа тус хүргэлээ.

Азийн аваргын бэлгэдлийн шигшээ багт дараах тоглогчид сонгогдлоо
Австралийн шигшээ багаас Jack McVeigh болон Jaylin Galloway
Ираны шигшээ багаас Sina Vahedi
БНХАУ-ын шигшээ багаас Junjie Wang болон Jinqiu Hu нар бэлгэдлийн шигшээ багт шалгарсан байна.

Тэмцээний аварга Австралийн шигшээ баг

Тэмцээний дэд байрт шалгарсан БНХАУ-ын шигшээ баг

Тэмцээний гуравдугаар байрт шалгарсан Ираны шигшээ баг
