MSports logo
ЦАР ТАХЛЫН ҮЕД ДОТООДЫН ҮЗЭГЧИДТЭЙ ЗОХИОГДОХ АНХНЫ ОЛИМП – БЭЭЖИН 2022
  • А
    Админ

    12 сарын 13

  • ЦАР ТАХЛЫН ҮЕД ДОТООДЫН ҮЗЭГЧИДТЭЙ ЗОХИОГДОХ АНХНЫ ОЛИМП – БЭЭЖИН 2022

    Өвлийн олимп эхлэхэд цөөхөн хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Бээжин 2022 олимпийг “энгийн бөгөөд аюулгүй” наадам болно гэж амлаж байна. Хятад улс COVID-19-ийн дэгдэлттэй тэмцэж олон мянган тамирчин, ажилчдыг хүлээн авахад онцгой анхааран ажиллаж байна. 
    Бээжин хот зуны болон өвлийн наадмыг хоёуланг нь зохион байгуулах анхны хот болох боловч 2022 оны өвлийн олимп нь коронавирусын тахал болон Хятадын Түвд, Уйгур лалын шашинтнууд болон Хонг Конгод хийж буй хандлагыг бойкотлохыг хүний эрхийн бүлгүүдийн уриалга гарсан нь бараан сүүдэр болсон юм. 
    Ирэх 2-р сард болох өвлийн олимпод бүх оролцогчид өдөр бүр COVID-19 шинжилгээнд хамрагдах бөгөөд олон улсын үзэгчид оролцохгүй. Энэ жилийн Токиогийн зуны наадмаас ялгаатай нь Хятадын нийслэл болон түүний эргэн тойронд болох арга хэмжээнд орон нутгийн үзэгчдийг оролцуулах юм.  
    Тамирчид болон наадамтай холбоотой бусад ажилтнуудыг Бээжин хотын төвд, Цагаан хэрмийн ойролцоо мөн хотын баруун хойд хэсэгт Хэбэй мужид байрлах гурван талбайг багтаасан "хаалттай тойрог"-д байлгахаар болжээ. 
    Түүнчлэн жилээр хойшилсон, цуцлагдана гэсэн таамаглалтай тулгарсан Токиогийн наадмаас ялгаатай нь Хятад улс хойшлогдохгүй цагтаа болно гэдгээрээ онцлогтой.  Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн хатуу COVID-19 хяналттай Хятад улс жижиг дельта хувилбарын дэгдэлттэй тэмцэж байгаа нь хүндрэл учруулж байна. 
    2008 онд баригдсан зарим байгууламжууд, тэр дундаа Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг 2022 онд дахин ашиглах болно. Бусад нь Бээжинтэй өндөр хурдны галт тэргээр холбогдсон Хэбэй мужийн Жанжякоу хотын ойролцоо шинээр баригдсан байна.
     Олимпийн цэнгэлдэхүүдэд хиймэл цасыг ашиглана.  Наадамд мөн Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тоглогчид болох 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон тэмцээнийг өнжсөн Канадын Сидней Кросби, Оросын Александр Овечкин зэрэг супер одод оролцохоор төлөвлөж байна. 
    Ши Жиньпин энэ наадмыг өвлийн спортын хөгжлийг хурдасгах боломж гэж үзэж байгаа ч Хятад улс хамгийн том медаль хүртэгчдийн тоонд орохгүй байх магадлалтай юм.  Хятад улс 2008 оны Зуны Наадмын алтан медалийн хүснэгтийг тэргүүлж, Токиод хоёрдугаар байрт орсон ч Пёнчан хотноо болсон өвлийн наадамд нийлбэр дүнгээр 14-р байр эзэлж байлаа.