MSports logo
Э.Дэлгэрмаа эхний шатаа давж, Т.Тулга шигшээ наймд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Э.Дэлгэрмаа эхний шатаа давж, Т.Тулга шигшээ наймд шалгарлаа

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа эхний тойрогт  Вьетнамын тамирчинтай барилдаж 9-0 оноотойгоор яллаа. Дараагийн шатанд 2022 оны манай улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кгд хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхикатай хагас шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө. 

    Саяхан эхний ялалтаа байгуулсан 65 кг-ын жинд өрсөлдөж буй Т.Тулга 1/8 шатанд Камбожийн тамирчин эхний шатаа хийлж гарч ирсэн Еон Буннатай барилдаж 10-0 харьцаатай ялалт байгуулж шигшээ наймд шалгарлаа. Тэрээр хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Ким Чансүтай барилдана. 

    Гэрэл зургийг Д. Нямбилэг

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover