MSports logo
ПАРИС 2024 Олимпын наадмын 07-р сарын 29-ны монголын баг тамирчдын хуваарь
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024 Олимпын наадмын 07-р сарын 29-ны монголын баг тамирчдын хуваарь

    07-р сарын 29-ны өдөр манай улсаас Жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин өрсөлдөнө.

    ЖҮДО 16:00 цагаас

    Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд

    Дэлхийн хошой хүрэл медальт, 2024 оны Ази тивийн аварга МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн өрсөлдөнө. Манай тамирчин C хэсгийн гурав дахь барилдаанаар Косово улсын тамирчин Токиогийн олимпын аварга Нора Гяаковатай барилдана. Гранд Сламын 2021, 2023 оны аварга Гяакова 2021 онд Дэлхийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм. Хэрвээ Л.Энхрийлэн ялалт байгуулбал Недерланд, Германы бөхчүүдийн аль ялсантай шигшээ 16-д өрсөлдөх юм. 

     

    ПАРИС 2024 Олимпын наадмын 07-р сарын 29-ны монголын баг тамирчдын хуваарь

    Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд

    Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Б. Эрдэнэбаяр өрсөлдөнө. 2023 оны Тбилисийн Гранд Сламын аварга түүний хувьд Швецарийн тамирчин Нилс Штамптай учраа таарсан. Нилс Штампын хувьд өмнө нь 2021 оны Токиогийн олимпод оролцож байсан туршлагатай. 2023 оны Дэлхийн аварга, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт тамирчин юм. Хэрвээ эхний учраандаа ялалт байгуулбал Испани болон Гамби улсын тамирчдын аль ялсантай барилдах юм. 

    ПАРИС 2024 Олимпын наадмын 07-р сарын 29-ны монголын баг тамирчдын хуваарь