MSports logo
ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү дагах барилдаандаа ялагдаж, 7-р байранд орлоо
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү дагах барилдаандаа ялагдаж, 7-р байранд орлоо

    Шигшээ наймд Лима Уиллианд ялагдал хүлээн дагаж барилдахаар болсон. Улмаар эзэн орны бөх Хяар Валидетэй учраа таарч үндсэн цагт тэнцсэн ч Голден Скорт оноо алдсанаар Парисын наадамд 7-р байранд шалгарлаа. Дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн аваргын алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл, World masters-ын хүрэл, их дуулгын 2 алт, 3 мөнгө 7 хүрэл медальт Ё.Басхүүд олимпын медаль дутуу байсан юм.

    Түүний өрсөлдөгч Францын тамирчин Хяар Валиде 2016 оны Риогийн олимпод оролцож байсан туршлагатай, 2023 оны Дохагийн Дэлхийн АШТ-ны хүрэл медальт, 2021 оны Антальяагийн Их дуулгийн мөнгөн медальт тамирчин юм. 

    Олимпын наадамд оролцож буй монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn, болон msports app-аар дамжуулан цаг алдалгүй аваарай.