MSports logo
Алдарт ах дүү хоёр Абэ-ийн дараалан олимпын хошой аварга болох мөрөөдөл талаар боллоо
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 28

  • Алдарт ах дүү хоёр Абэ-ийн дараалан олимпын хошой аварга болох мөрөөдөл талаар боллоо

    Ута Абэ нь 2000 оны долдугаар сарын 04-нд Японы Хёго мужийн Хобе хотод мэндэлсэн. Түүний биеийн өндөр 158 см. Абэ нь 2017 хоёрдугаар сард Дюссельдорфын Гранприд тэргүүн байр эзэлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны Гран Прид түрүүлсэн хамгийн залуу жүдоч болсон байдаг байна.

    Японы жүдоч Ута Абэ нь “Токио 2020” олимпийн аварга болсон төдийгүй түүний ах Хифуми Абэгийн хамтаар 2023, 2022, 2019, 2018 оны дэлхийн дөрвөн удаагийн аварга болж байсан түүхтэй. 

    Абэ 2017 онд өсвөрийн дэлхийн аварга болж байсан. Тэрээр Парис, Дюссельдорф, Ташкент, Казань зэрэг Японы Их дуулга тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн амжилттай. 2017 онд тэрээр Дюссельдорф хотноо 2017 онд IJF World Tour тэмцээний хамгийн залуу ялагчаар тодорч  2017 онд өсвөр үеийн холимог багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2019 онд Токиод болсон холимог багийн дэлхийн аварга, 2024 онд Анталья хотод болсон "Их дуулга" тэмцээнд удаа дараа түрүүлж байсан удаатай.

    Алдарт ах дүү хоёр Абэ-ийн дараалан олимпын хошой аварга болох мөрөөдөл талаар боллоо

    Тэрбээр сүүлийн 3 жил ялагдал хүлээгээгүй -52 жингийн тэргүүн бөх Олимпын аварга, Дэлхийн 4 удаагийн аварга юм. Харин  Парис 2024 олимпын наадам түүний хувьд  хүндхэн даваа болж Узбекстаны бөх Keldiyorova-д харамсалтайгаар цэвэр ялагдаж түүний мөрөөдөл талаар боллоо.

    Алдарт ах дүү хоёр Абэ-ийн дараалан олимпын хошой аварга болох мөрөөдөл талаар боллоо