MSports logo
АЗИЙН НААДМЫН 110 ЖИЛИЙН ОЙГ ХАНЖОУ ХОТНОО ТЭМДЭГЛЭНЭ
  • А
    Админ

    3 сарын 16

  • АЗИЙН НААДМЫН 110 ЖИЛИЙН ОЙГ ХАНЖОУ ХОТНОО ТЭМДЭГЛЭНЭ

    Азийн Олимын Зөвлөлөөс "Ханжоу-2022" Азийн наадмын үеэр тивийн олимп "төрсний" 110 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Азийн наадмын анхны хувилбар нь 1951 онд Шинэ Дели хотод болсон ч түүний гарал үүслийг 1913 онд Манила хотод болсон Алс Дорнодын аварга шалгаруулах тэмцээнээс улбаатай гэж үздэг байна. Филиппиний нийслэлд болсон арга хэмжээ нь Ази тивд зохиогдсон анхны олон улсын албан ёсны спортын наадам байжээ. Азийн наадмын 110 жилийн ойн өдрийг тохиолдуулан Азийн таван бүсийн хөгжим, бүжгийг хамарсан соёлын наадам зохион байгуулахаар төлөвлөж байна. "Энэ нь Ханжоу хотод болох Азийн наадамд төдийгүй дэлхий дахинд үнэ цэнийг нэмэх болно. Энэ бол спорт, соёлын баяр болно" гэж Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий захирал Хусаин Аль Мусаллам 19 дэх удаагийн Азийн Наадмын Зохицуулах Хорооны 5-р хуралдаан дээр мэдэгдсэн байна. 110 жилийн ойн баярын арга хэмжээ нь "Ханжоу-2022"-ын нээлтийн ёслолын маргааш буюу есдүгээр сарын 24-нд болох юм. 300 зочин төлөөлөгчид оролцох Азийн наадамд эртний хөгжмийн зэмсгийн түүхийг мөн баримтжуулахаар төлөвлөжээ. Аль Мусаллам Азийн соёл, спортын өвийг тэмдэглэх эрч хүчтэй, сонирхолтой, үзүүштэй хөтөлбөрийг амласан байна. Өнгөрсөн жил зохион байгуулахаар төлөвлөж байсан тус наадам нь COVID-19 тахлын улмаас хойшлогдсон бөгөөд энэ жилийн есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар болсон билээ.