Монголын Волейболын Дээд лигийн 2024-2025 оны улирлын хасагдах шатны хариуцлагатай тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ. Монголын эрэгтэй, эмэгтэй шилдэг волейболчид, дасгалжуулагч, менежерүүдийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, хөдөлмөр, ур ухаан жил ирэх тусам улам бүр сайжирч буй. Үүнийг ч бид лигт өрсөлдөж буй багуудын эн тэнцүү өрсөлдөөн, гал гарсан тоглолтуудаар нотлон харж байна.
Тэгвэл өнөөдөр Финалд шалгарах эрхийн төлөөх эрэгтэй эмэгтэй шилдэг 8 багийн хариуцлагатай тоглолт AIC Steppe Arena-д үргэлжлэх гэж байна.